Шинэ жилийн мэндийг хүргэе. Сэтгэлээ аз жаргалаар дүүргэе... Яагаад ч юм бүх зүйл шинээр эхлэх юм шиг, бүх зүйл сайн сайхан болох юм шиг... Хамгийн их сэтгэл догдлон хүлээдэг хамгийн сайхан баяр шинэ он гарахад 50 хоног үлдлээ… Энэ л үед гэр, сургууль, ажил дээрээ гацуур модоо засаж, өрөөгөө чимэглээд гэр бүл,  хайртай дотнын хүмүүс, хамт олонтойгоо шинэ жилийн баяраа тэсэн ядан хүлээж сэтгэл догдлон суух нь жаргал биш гэж үү. Тэгвэл танд дуулгах сайхан мэдээ байна. Энэ бол баяр хөөрийг бүтээн байгуулагч BRAND MEDIA GROUP санаачлагаар бүх оддын хамтран дуулсан “Хүсэл бүхэн биелээсэй” нэртэй дуу юм. Нийгэмд сайн сайхныг түгээж сошиалын хар бараан мэдээллээс илүү гэрэл гэгээтэйд нь ач холбогдол өгч бусдадаа эерэг бүхнийг түгээж байдаг нь уран бүтээлч, урлагийнхны мөн чанар. Тийм ч учраас энэ олон уран бүтээлч нэгдэж нэг л үзэл санааг олонд дэлгэрүүлэх гол зорилгоо биелүүлж хөнгөн хэмнэлтэй хөөрөн бүжиглэмээр гоёхон дууг хамтран дуулцгаажээ. Ийнхүү бидний сонсох дуртай шинэ жилийн сүлд дуу нэгээр нэмэгдлээ.    5.     Энэ цаг үеийн бүх одод нэгдэн шинэ жилийн бэлгээ барьж байна. “ХҮСЭЛ БҮХЭН БИЕЛЭЭСЭЙ” Жилийн хамгийн сайхан цаг хугацаа ойртсоор л... Энэ л өдрүүдэд баярын уур амьсгалыг шинэ жилийн утга агуулгатай дуу уран бүтээлүүд бүрдүүлж өгдөг билээ. Ахин дахин сонсоод л баймаар тийм л гоё дуунууд байдаг даа. Таны шинэ жилийн баярт хөг аялгуу нэмэх “Хүсэл бүхэн биелээсэй” дууг дижитал хөгжмийн бүх платформуудаас хүлээн авч сонсох боломжтой. Энэхүү дууг BRAND MEDIA GROUP-ийн санаачилгаар 20 гаруй уран бүтээлч хамтран дуулжээ.   

Бүгд өөрсдийн дотоод ертөнц, ахин давтагдашгүй хэв маяг, донжтой энэ уран бүтээлчид яг л олон төрлийн амтыг нэг дороос мэдэрч болдог амттаны цуглуулга шиг тийм час хийсэн бүтээл гаргасан нь ойлгомжтой. Сайн зохион байгуулалт, сахилга бат, ойлголцол, эв нэгдэл, хамтралын үр дүнд энэ шинэ жилийн хамгийн эхний хамгийн сайхан бэлэг танд хүрэхэд бэлэн болжээ. Ингээд яг л дууны мөртүүд шиг гэгээлэг, цоглог, гэгэлзсэн сэтгэлээр дүүрэн удахгүй болох шинэ оны мэндийг уншигч та нартаа эртлэн хүргэе. Хүн бүхний шивнэсэн хүсэл нь биеллээ олох болтугай.