card

 

Манай компани нь 2014 онд соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулах чиглэлээр үүсгэн байгуулагдсан бөгөөд энэ салбартаа хурдацтай өсөн дэвшиж чадсан, мэргэжлийн боловсон хүчнээс бүрдсэн чадварлаг хамт олон юм. Бид жилийн дөрвөн улирлын турш тасралтгүйгээр соёл урлагийн тоглолт, видео контент болон хуримын цогц үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлж байна.

 

АНХДАГЧ бас МАНЛАЙЛАГЧ


  • Аливааг сайжруулах боломжийг цаг ямагт эрэлхийлж шинийг сэдэж шилдэгийг бүтээнэ
  • Шинэ санаа, бүтээлч байдал, эерэг хандлагыг дэмжинэ
  • Шилдэг шийдэл бүхий хуримын цогц үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэнэ

ҮНЭНЧ ШУДАРГА бас НАЙРСАГ ХҮНДЭТГЭЛТЭЙ


  • Аливаа зүйлийг зөв арга замаар хийж, хэлсэн үгэндээ эзэн байж, итгэл найдвар хүлээж ажиллана.
  • Ажилтан, түнш, хэрэглэгчтэйгээ харилцахдаа үнэнч шударга зарчмыг эрхэмлэн, найрсаг, хүндэтгэлтэй хандна.

 
 

ХАМТДАА ХӨГЖИЖ БУСДЫГ ХӨГЖҮҮЛЭГЧ


  • Өөрийгөө болон бусдыг хөгжүүлэх нь ажилтан бүрийн эрхэм үүрэг байна.
  • Ажилтан бүрд ижил тэгш бололцоо олгож, ахиж дэвшиж, хөгжих орчныг бүрдүүлнэ.

ӨӨРИЙМСӨГ СЭТГЭЛГЭЭТЭЙ


  • Хийж буй ажилдаа эзний сэтгэлээр хандаж, байгууллагын болон харилцагчдын нэр хүнд, өмч хөрөнгийг хайрлан хамгаална. 
  • Зах зээлийн шударга зарчимд тулгуурлан ажиллах бөгөөд харилцан бие биенээ дэмжиж, илүү үр дүнд хүрэх боломж бололцоог нэмэгдүүлнэ.

 
 

ХАМТЫН ХҮЧЭЭР АМЖИЛТ ӨӨД


  • Олон ургалч санаа, өндөр чадавх бүхий мэргэжлийн уран бүтээлчдээс бүрдсэн манлайлагч хамт олон байна.
  • Бид хамтын хүчээр дэлхийн жишигт нийцсэн хуримын цогц үйлчилгээг бусдаас түрүүлж хэрэглэгчиддээ хүргэнэ.