card

BRAND MEDIA GROUP -ийн уран сайханы зөвлөх МУСГЗ Ш.ГҮРБАЗАР


    Хуримлах ёс гэгч нь хүн төрөлхтний өвөг их ёстой цачуу дээд эрхэм үйл билээ. Хүмүүний ёсыг тэгшитгэх гэж л хурим хийдэг. Учир иймийн тул залуу хосууд энэ их баярт ёслолдоо мөнхийн хүндэтгэлтэйгээр ханддаг болсон нь үнэхээр бахдууштай яа. “Брэнд медиа групп”-ийн хамт олон ч энэ л их утга билэгшээлд нь дүйцүүлж үйл ажиллагаагаа хандуулж байна. Ийм л ашид чанад билэгшээлээр манай баг танай хуримыг зохион байгуулах болно. Ерөөл оршоох гэж хийх их үйлээс илүү ертөнцөд тийм сайхан үйл үгүй бизээ... Ерөөл оршиг ээ...

 

BRAND MEIDA GROUP -ийн захирал, продюсер Г.МӨНХБАЯР


      Бид дэлхийн жишигт нийцсэн хуримын үйлчилгээний стандартыг Монголд бий болгох зорилт тавин ажиллаж байна. Хуримаа яаж, хэрхэн хийх нь мэдээж таны сонголт. Гэхдээ өөрөө гүйж, өдөр хоногоор ажлаа алддаг цаг үе ард өнгөрсөн. Учир нь одоо энэ чиглэлээр дагнасан мэргэжлийн үйлчилгээ бий болсон. Сонголт хийхэд хамгийн гол нь туршлага чухал. Тиймээс бид мэргэжлийн уран бүтээлчдээр удирдлагын багаа бүрдүүлсэн өндөр хариуцлага бүхий мэргэжлийн үйлчилгээг танд санал болгож байна.

BRAND MEDIA GROUP -ийн гүйцэтгэх захирал, wedding planner П.БАТТҮВШИН


      Цаг үе, хотын соёлоо даган хуримын үйлчилгээнд мэргэшсэн хурим төлөвлөгчийн ажил, үүрэг, оролцоо зайлшгүй шаардлагатай болсон. Бид орчин үеийн залуусын хүсэл, сонирхлын дагуу тэмдэглэлт мөч бүрийг нь онцгой байлгахын тулд зөвхөн тухайн хосд зориулан бүхнийг төлөвлөж, найруулж, зохион байгуулж өгдөг. Энэ нь ч үйлчлүүлэгчдийн маань хүсэлд илүү нийцэж манайхаар үйлчлүүлсэн хосууд 100% сэтгэл хангалуун үлддэг. Хуримын өдөр нь хосуудад насан туршийн гэгээн сайхан дурсамж болон үлддэг учраас тэр өдрийн бүхий л үйл ажиллагаа, хөтөлбөр зэргийг дутуу төлөвлөх, алдаж гүйцэтгэх эрх бидэнд байдаггүй юм. 

BRAND MEIDA GROUP -ийн event manager, Чоно хамтлагийн хөгжимчин Т.ЭНХБААТАР


      Хурим найр өөрөө билэгдлийн чанартай учир нарийн дэг ёстой байдаг. Аль нэг уран бүтээлч нь цагаасаа хоцрох, огт ирэхгүй байхаас үүдэн хуримын хөтөлбөрийн найруулгад өөрчлөлт орж баярын уур амьсгалд ч нөлөөлдөг. Урлагийн салбарт арав гаруй жил ажилласан туршлагадаа үндэслэн уран бүтээлчдийн цаг барилт, найдвартай байдал, хөтөлбөрийн найруулга зэргийг илүү анхаардаг. Ийм ч учраас хосууд маань хуриман дээрээ ямар дуучны аль уран бүтээлийг дуулуулах вэ? Ямар хүнээр хөтлүүлэх вэ? гэх зэрэг утга найруулгын бүтээлч зөвлөгөө их авдаг.