card

СҮЙТ БҮСГҮЙН ГОО ҮЗЭСГЭЛЭНГ ТОДОТГОХ ЦЭЭНЭ ЦЭЦГИЙН ГАЙХАМШИГТ БАГЛАА

Цээнэ цэцэг халуун хайр дурлалыг авчирна...

        Сонирхолтой баримт! Цээнэ цэцэг бол Меган Марклийн дуртай цэцэг...

     Нэг талаас... “Цэцэгсийн хаан” хэмээн алдаршсан цээнэ цэцгийг дэлхийн олон оронд эмэгтэй хүнд ээлтэй гэлцдэг. Дэлбээлсэн цээнэ цэцэг нь охидтой айлд аз жаргал, сайн хувь заяаг дууддаг ч гэгдэх нь бий. Тиймээс сүйт бүсгүйн баглаанд цээнэ цэцгийг сонгох нь хуримлагч хосуудын ирээдүйн амьдралыг аз жаргалтай байлгахыг билэгддэг байх магадлал зууны 99 хувь.

     

       Нөгөө талаас... Орчин үеийн чиг хандлагыг авч үзвэл аливаа хэрэглэгдэхүүн юмс улам бүр энгийн, минимал болж түүнийг дагаад сүйт бүсгүйн баглаа ч сонгодог улаан цэцэгсээс орчин үеийн холимог баглаа руу шилжиж байгааг онцлон дуулгая. Магадгүй   нүсэр боодолтой сарнай ч юмуу эсвэл бусад үнэтэй цэцэгсээс илүү ой, тал, хээрийн зэрлэг цэцэгсийн баглаа таны хуриманд илүү зохицох юм. Оргилуун цээнэ цэцэг нь хаврын эхэн сараас 6-р сарын сүүл хүртэл бүрэн ургаж гүйцдэг тул зөвхөн сүйт бүсгүйн баглаа гэлтгүй хурим болох танхимын дотоод гадаад чимэглэл, угталтын хаалга, ширээний чимэг гээд бүхий л зүйлс дээр гайхамшигтай тохирно. Цагаан, шар, ягаан болон улаан туяатай сэвсгэр цээнэ цэцгүүд бол хуримын эздийн төгс сонголт гэдгийг батлан хэлье. Доор харагдаж байгаачлан бид та бүхэндээ энэ хавар зуны онцлох цээнэ цэцгийн хэд хэдэн баглааг санал болгож байна. Эдгээрийг үзээд та сэтгэлээ сэргээнгээ, хуримдаа ашиглаж болох санаа аваарай бас Меган шиг “Цээнэ”-д дуртай болоорой.