Монголын хуримын үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хамгийн том албан ёсны “Хуримын үзэсгэлэн” 2022 оны дөрөвдүгээр сарын 23, 24-ний бямба, ням гарагуудад 11:00-19:00 цагийн хооронд “Zaisan Hill Event Hall”-д зохион байгуулдагдах гэж байна. Хүрэлцэн ирсэн хосуудаас хамгийн азтай 22 хосыг хуримын үйлчилгээний “Супер азтан”-аар тодруулна.

Тус үзэсгэлэнд хуримын урилга, гэрэл зураг, видео бичлэг, ресторан, катеринг, хуримын бялуу, энтертайнмэнт, хуримын чимэглэл, хуримын даашинз, эрэгтэй хослол, үндэсний хувцас, хуримын бөгж, гоёл, нүүр будалт, гоо сайхан, авто машин түрээс, бал сарын аялал гэх мэт хуримын үйлчилгээг танилцуулахаас гадна хуримын зөвлөгөө болон үнэ ханшийн мэдээллийг нэг дороос хүргэнэ.

Тах: 22,000 төгрөг.

Ерөнхий зохион байгуулагч “Brand media group”, “Zaisan Hill Complex”, “Монголын хуримын үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбоо” ТББ

Дэлгэрэнгүй мэдээллийг 77113171 дугаараас лавлаарай