card

ХУРИМЫН ГОЁМСОГ ДААШИНЗ

Хуримынхаа үдэш үлгэрийн гүнж болон хувирах боломжтой болжээ...

     


     Молдавын загвар зохион бүтээгч Марсела Москучук хүн өөрийн гараар өөрийн хувь заяаг бий болгодог гэж үздэг. Хүүхэд байхын загвар зохион бүтээх хүсэлтэй байжээ. Мөрөөдлөө биелүүлэхийн төлөө багаасаа хичээсэн тэрээр хамгийн алдартай загвар зохион бүтээгч болж чадсан. 25 жилийн туршид уламжлалт гоёл чимэглэлийг орчин үеийн загвартай гайхалтайгаар хоршуулж шинэлэг загварлаг бүтээлүүдийг урладаг чадварлаг зохион бүтээгч юм.

   Үргэлж шинийг эрэлхийлж явдаг тэрээр харанхуйд гэрэлтэж харагддаг гялалзсан гоёмсог даашинз бүтээжээ. Энэхүү загварыг бүтээхийн тулд фосфорын утас ашиглан хатгамлын аргаар урласан байна. Гайхалтай нь энэхүү даашинз өдрийн цагаар сүйт бүсгүйн уламжлалт цагаан өнгөөр харагддаг. Харин гэрэл унтарсан тохиолдолд уригдсан зочид бүгд сүйт бүсгүйн даашинзыг гайхан дуу алдам гэрэл цацарсан гайхамшигтай даашинз болон хувирдаг гэнэ. Үнэхээр солиотой загвар байгаа биз.

ХУРИМЫН ГОЁМСОГ ДААШИНЗ