СҮЙТ БҮСГҮЙН ТРЭНД ҮС ЗАСАЛТ & АКСИСУАР
Энэ хаврын хуримын үс засалтын чиг хандлага ба илэрхийлэлГоо үзэсгэлэнт сүйт бүсгүйн нууц бол түүний ялдам үс засалт. Дэлхий нийтээр минималист, бохемиан хэв маягийг эрхэмлэдэг бүсгүйчүүдийн эрин хүчээ авч байгаа бөгөөд тэдний тухайд өмнөх жилүүдийн дэгжин засалт, хээнцэр үсний чимэглэлүүд нь хэдийн үеэ өнгөрөөж, элдэв эрээн өнгөтэй, дахин боловсруулах боломжгүй, байгальд хор нөлөөтэй материалаар хийгдсэн, био задралд ордоггүй бүтээгдэхүүнүүдээс татгалзаж эхэлснийг дуулгахад таатай байна. Үүнтэй холбоотойгоор энэ хаврын сүйт бүсгүйн үс засалтын хамгийн гол чиг хандлага, чухал илэрхийлэл бол замбараагүй мэт сул ороолт, шуулт болон “амьд” чимэглэлүүд байх болно гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.
Ялангуяа ойн ургамал, жимс, цэцэг, навч тэргүүтнээр хийсэн эдгээр органик чимэглэлүүд нь таныг яг л “Байгалиас ирсэн охин” мэт харагдуулах болно. Ингээд илүү энгийн, илүү даруухан, илүү энхрий сүйт бүсгүй болоход тань бидний санал болгож буй дараах үс засалтын санаанууд туслах болно.
Анхаараад аваарай! Бас туршаад үзээрэй.