card

ОДДЫН ХУРИМЫН АНХНЫ БҮЖИГ /Цуврал №1/

Насаараа дурсаж явах нандин мөч...

     Хуримын анхны бүжиг бол хэзээ ч мартагдашгүй хамгийн гоё насаараа дурсаж явах нандин мөч.  Тиймээс анхны бүжгээ төгс байлгах хэрэгтэй. Олны танил одууд хуримынхаа анхны бүжигт хамгийн их анхаарал хандуулдаг байна. Ингээд бид энэ удаад алдарт хосууд хуримын анхны бүжгээ ямар дуун дээр хийж байсан талаар сонирхолтой мэдээлэл орууллаа. Тэдний сонголт тун өвөрмөц.

    Та ч бас эдгээр дуунуудаас сонсоод таалагдвал хуримын анхны бүжгээ яагаад хийж болохгүй гэж...

       Их Британийн угсаа залгамжлах хунтайж  Уильям, сүйт бүсгүй Кейт Мидлтон нар 2011 онд хуримаа хийж байсан. “Зууны хурим” гэж нэрлэж байсан тэдний хуримыг үзэхээр 600-800 мянган хүн Лондонгийн төв талбайд цугларч байжээ. Тэд хуримын анхны бүжгээ Ellie Goulding “Starry-Eyed” дээр хийж байжээ.

Text1

  АНУ-ын 44 дөх ерөнхийлөгч Барак Обама сүйт бүсгүй Мишель Робинсонтойгоо Чикагогийн нэгэн Христ сүмд гэрлэхдээ Стив Вондерийн “Чи бас би” дууны аянд анхны бүжгээ бүжиглэж байсан гэдэг.

Text2

    Beyonce, Jay-Z нар 6 жил үерхсэний дараа 2008 онд хуримаа хийжээ. Хуриман дээрээ хосууд таван сая америк долларын үнэтэй 18 кратын очир алмазан бөгж солилцож байсан гэдэг. Хуриманд нь репперүүд олноор уригдсан учраас хип хопоор амьсгалсан хурим болсон байна. Хосууд хуримын анхны бүжгээ  "Crazy in Love"  дуун дээрээ хийжээ.

Text3

     Холливуудын сайхан хос гэгддэг дуучин Жастин Тимберлайк, жүжигчин Жессика Билл нар 2012 онд хуримлаж байжээ. Алдарт хосуудын хуримын анхны бүжгийн сонголт  Donny Hathaway “A Song for You” байсан байна.

Text4

     Хамгийн алдартай үлгэр жишээ гэр бүл болох Английн алдартай хөлбөмбөгчин Дэвид Беккэм, дуучин загвар өмсөгч Виктория Бекхэм нар 1999 онд сүр дуулиантайгаар хуримлаж байсан. Тэд хуримлахдаа 800 мянган америк доллар зарцуулснаас сүйт бүсгүйн хуримын даашинз 100 мянган америк доллар байжээ. Алдарт хосын анхны бүжгийн сонголт The Starlight Orchestra’s “It Had To Be You”

Text5

  Facebook-ийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг сүйт бүсгүй Приссиа Чантайгаа 9 жил үерхсэний дараа 2012 онд хуримлаж байсан. Тэд хуримын ёслолоо бүтэн долоо хоног тэмдэглэж байсан байна. Бас нэг сонирхолтой түүх гэвэл залуу хос зочдоо Приссиа Чаны төгсөлтийн баярыг тэмдэглэнэ гэж урьсан нь хуримын зочдод жинхэнэ гэнэтийн сюрприз болж чаджээ. Залуу хосууд хуримын анхны бүжгээ Green Day-ийн "Last on the Earth" дуун дээр хийж байжээ.

Text6

Ододын сонголт содон байгаа биз. Өнөөдөр зургаан алдартны сонголтоос сонирхууллаа.

Үргэлжлэл тун удахгүй...