card

ХУРИМЫН ҮЗЭСГЭЛЭН 2021


     Хуримаа хийхээр төлөвлөсөн хосууддаа хуримын салбарын шилдэг байгууллагуудын мэдээллүүдийг нэг дороос авах боломжыг олгодог "ХУРИМЫН ҮЗЭСГЭЛЭН 2021" тав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.

   Үзэсгэлэнг хуримын салбарын анхдагч Brand Media Group, Zaisan Hill Event Hall, "Монголын хуримын үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбоо" ТББ нар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 7-р сарын 3,4 ний Бямба, Ням гарагуудад 11:00-19:00 цагийн хооронд Zaisan Hill Complex -ийн эвэнт халлд болно.

2021 онд хуримаа хийхээр төлөвлөсөн хосууд маань энэхүү үзэсгэлэнг зорин ирсэнээр:

  • Хуримын урилга
  • Гэрэл зураг
  • Видео бичлэг
  • Ресторан
  • Катеринг
  • Хуримын бялуу
  • Энтертайнмэнт
  • Хуримын чимэглэл
  • Хуримын даашинз
  • Эрэгтэй хослол
  • Үндэсний хувцас
  • Хуримын бөгж, гоёл
  • Make up
  • Гоо сайхан
  • Авто машин түрээс
  • Бал сарын аялал... гэх мэт хуримын үйлчилгээ үзүүлдэг 32 шилдэг байгууллагуудын бүтээгдэхүүн, үйлчилгээгээ, хуримын зөвлөгөө болон үнэ ханшийн мэдээллийг нэг дороос авах боломжтой.

Мөн хүрэлцэн ирсэн хамгийн азтай 21 хос хуримын үйлчилгээний гэнэтийн бэлгийн эзэд болно.