ҮҮРДИЙН ХАЙРЫН ЭХЛЭЛ...

 

.

ҮҮРДИЙН ХАЙРЫН ЭХЛЭЛ

     Өнөөдөр миний хуримын өдөр. Цагаахан даашинзаа өмсөөд үсээ хатан хааных мэт янзлаад өндөр өсгийт өмсөөд тольны өмнө эргэлдэхдээ өөрийгөө яг л сахиусан тэнгэр мэтээр төсөөлж байлаа. Би мөрөөдлийнхөө цагаан морьтой ханхүүтэй учирсан. Харин тэр нэг өдөр зориглож захидал бичээгүйсэн бол энэ бүхэн мөрөөдөл хэвээр үлдэх байсан юм.

     Нөхөртэйгээ учрах үедээ би хорин настай байлаа. Төгөлдөр хуур тоглож байхыг нь хараад дурлачихсан. Өдөр шөнөгүй бодоод л догдлоод л... Бодох төдийд зүрх хүчтэй цохилож инээмсэглэлийн хатан хаан юм шиг л болдог байлаа.  Түүнд зориулж нүүрээ будаж, үсээ янзалж тольны өмнө хэдэн цаг эргэлдэж гангалаад л...Түүнтэй уулзахгүй нэг өдөр өнгөрвөл сар уулзаагүй юм шиг санагдаж тэр хүнийг хараад зүрх “түг түг” болдог байлаа... цаг хугацаа өнгөрсөөр л.

       Нэг өдөр хаанаас ч юм “эр зориг” гуай хүрч ирээд “Захиагаа одоо бич” гэж зарлигдсансан. Тэгээд л үзэг цаас шүүрч аваад бичиж эхлэв. Өөө энэ бишээ, ямар муухай биччихэвээ, ингэж бичиж болохгүйээ гээд л хэдэн ч удаа урсан юм бүү мэд. Эцэст нь нямбайлан бичсэн хоёр нүүр захиагаа хар хөх өнгөтэй саатай дугтуйнд хийгээд маргаашийг хүлээлээ. Нойр намайг орхисон шөнө. Хамгийн удаан эхлэсэн өглөө тэр байлаа. Тэгээд маргааш нь дурласан залуу дээрээ очоод номоо өгч байгаач гээд ичингүйрэн хэллээ. Номны завсарт нь захиагаа хийж өгчихөөд зугатааж орхив. Тэр хариу бичих боловуу? Над руу залгах болов уу? Гээд л өдөржин догдоллоо. Түүнийг ямар нэгэн зүйл хэлэхийг хүлээж тэсэлгүй утсаа шүүрч аваад залгав.

-байна уу?

-аан юу байна байна.

-ххэ яагаад сандраад байгаан

-юу нөгөө юу лдаа. Чи уншсан уу?

-Аан... уншсаан гээд тэр минь инээмсэглэв. Зүрх ямар хүчтэй цохилж байсан гэж санана. Анх удаа зориглож бичсэн тэр захидал  ҮҮРДИЙН ХАЙРЫН МИНЬ ЭХЛЭЛ байсан юм. Ингэж л бидний хайрын түүх эхлэсэн юм.

                                                                                                                                            Т.Азжаргал

 

 

 

 

 

.

Facebook page