.
Гэргий минь болооч❤❤❤
Галын бурхантай өрхийг минь хувааж татах гэргий минь болооч❤❤❤
Газрын судастай галыг минь асааж манах хань минь байгаач❤❤❤
Зүрхний минь алтан утсыг хөвөрдөж үрийн минь өлгийг боох ээж байгаач❤
Зүүдний минь мөнгөн учгийг сүвлэж амьдрал шаглах эхнэр минь болооч❤❤❤
Хосолж жаргадаг хорвоогийн хатан эгшиг болж❤
Хонгор залуу насны минь хаан хайрыг оосорлож❤
Нарны бүлээн чагтгаар орчлонгийн тооно тэнцүүлж❤
Насаараа чи гэрийг минь гийгүүлэх гэргий минь байгаач❤❤❤
Хорвоогийн эхлэл төгсгөлийн гантиг цагаан чулуун дээр
Хоёрхон зүрхнийхээ халуун галаа асааж
Элэгдэж буцдаг хүмүүн биеийг нэгэн дээвэр багтаах❤
Энэ амьдралын минь эзэн байгаач гэргий минь болооч❤
Эвийн хоёр загасыг нар зөв эргүүлэн зөрүүлж❤
Эрдэнийн хоёр бөгжийг нас зөв эргүүлэн зүүж❤
Сарны цагаан туулайг өрхний оосроор даллаж❤
Сайхан чи минь дэргэд минь байгаач гэргий минь болооч❤❤❤
Хатан согооны хэвлийгээс үрийг нь гуйж бүүвэйлэх ижий аав болоё❤
Хайрын болор хундаганаас охийг нь хүртэж жаргах ижил заяаг холбоё❤
Хаан хатан сүйхийг үрийнхээ инээдээр гагнах хосын хорвоог шүтэе❤
Хайрт минь чи гэргий минь болооч❤❤❤