card

 

 

 

 

 

 

 

.

ХУРИМЫН ГЭРЧ ...


     Монголчууд хуримын гэрчээр бэргэнээ сонгодог уламжлалтай байсан бол сүүлийн жилүүдэд барууны соёлыг даган,  хосууд найзуудаа хуримын гэрчээр сонгох болсон. Анх 19-р зууны үеэс BESTMANBESTWOMAN буюу хуримын гэрч гэдэг хүн гарч хуримын үеэр голлох ажлуудад оролцдог болсон байна. Тухайн үед залуугийн талын эмэгтэйчүүд нь бүсгүйн гэрч, бүсгүйн талын эрчүүд нь залуугийн гэрч болдог байжээ. Харин 21-р зуунаас хосууд өөрийн сайн найзуудыг хуримын гэрчээрээ сонгодог болсон.


     


      Гэрчүүдээс сүйт залуугийн талын хамгийн сайн найз нь хуримын бөгжийг “хариуцах” ёстой байдаг. Энэ нь маш том үүрэг хариуцлага бөгөөд сүйт бүсгүйн BRIDESMAIDS нь цэцгэн эрхийг урлаж өгөх ёстой байдаг. Мөн гэрчүүд нь хуримын зохион байгуулалтын ажлыг гардан хийлцэж жин тан болгох үүрэгтэй. Гэхдээ хуримын агентлагаар зохион байгуулалтаа хийлгэж байгаа бол гэрчүүдэд зохион байгуулах ажил харьцангуй бага.


   


     Харин сүйт залуу болон сүйт бүсгүйн сэтгэл санааг сонсох, тэдэнд хувцас сонгоход зөвлөх,  зураг авалтын үеэр хамт байж бүх зүйл дээр нь туслах зэрэг ажлуудад оролцоно. Мөн хосуудын сэтгэл санааг хуваалцаж, хуримын өмнөх сэтгэлзүйн хямралыг давж гарахад нь туслах, юу хүсэж байгааг нь мэдэж зөвлөлдөх, ганц бие залуу, бүсгүйн үдэшлэгийг нь найздаа хамгийн сайхнаар, мартагдашгүй байхаар зохион байгуулж хамтдаа хөгжилдөх нь тэдний ажил.


              


     Мөн хамгийн чухал нь насан туршдаа нандигнаж, залуу насаа дурсаж явах хуримын гэрэл зураг хамт авахуулах болон хуримын хүлээн авалтын үеэр урлагийн номер үзүүлж сюрприз барих нь гэрчүүдийн хийх үндсэн ажил юм.


  


      Хэрвээ та хуримын гэрчээр сонгогдсон бол юуны өмнө танд баяр хүргэе.  Та хуримлагч хосуудын хувьд хамгийн сайн найз нь учир сонгогдсон байна. Гэрчүүдээрээ хөгжилтэй зураг авхуулахад санаа авахуйц  зурагуудаас танилцуулж байна. Зураг бол таны хамгийн сайхан үеийг сануулах үнэт баримт учраас зургандаа ач холбогдол өгөөрэй. Сайхан дурсамж бүтээгээрэй амжилт хүсье.


 

Facebook fage