card

,

Сюрпрайз гэх франц гаралтай энэ үг хэдийнээ дэлхийн өнцөг булан бүрт байх хэнд ч тэр хачин ойлгомжтой болжээ.

Гэнэтийн бэлэг гэж чухам юу вэ?

Хэн, юуг, яавал гэнэтийн бэлэг болох бол?!

Үгнээс нь бодоход л, гэнэт бэлэг өгөх нь. Гэхдээ бэлэг гэдэг нь заавал биет байх албагүй. Гол нь, санаа. Санаанд оромгүй ямар нэгэн зүйлийг сэдэж гэнэт үзүүлэх.

Хуримыг илүү мартагдашгүй, давтагдашгүй болгохын тулд ямар санаа сэдэж болох вэ?  Энэ бол хариултгүй асуулт биш. Харин ч хязгааргүй хариулттай асуулт.

Хуримаа хийхээр төлөвлөж буй хэн бүхэн, төлөвлөөгүй ч мөрөөдөж суугаа л бол хамт бодъё.

Гэхдээ хаа нэгтээ, хэн нэгний, хэзээ нэгэн цагт хэрэгжүүлсэн зүйл бол санаа огт биш.

     1. Хуримыг хаана ч хийж болно.

Найз нөхөд, ах дүү, аав ээжтэйгээ ярилцах эсэх нь чиний л шийдвэр. Эсвэл та хоёрын л хурим учраас хоёулаа ярилцаад шийдчихэж болно.

Хурим хаана болдоггүй вэ? Хуримыг хаана хийдэггүй вэ? Хэсэгхэн бодоход л хэд хэдэн газар санаанд чинь орох ёстой.

     2. Хуримыг хүссэнээрээ дэглэж болно.

Хамгийн дуртай киноныхоо орчныг бүрдүүлэх, зочдод дресс код өгөх, хуримынхаа тодорхой нэг зан үйлийг үзэх дуртай киноныхоо сценээр найруулах, хоолны цэсийг зоригтой өөрчлөх, хуримын өдрийн маршрутыг эрс шинэчлэх гэх зэргээр чөлөөтэй сэтгэ.

Гол нь, уламжилж ирсэн заншил ёсыг хэт эвдэхгүй байхад л анхаар. Хөгшид бухимдана.

      3. Хуримын бэлгийг өөрчил.

Хуйлаастай хивснүүд, давхарлаатай мөнгөн аяга, чанартай чанаргүй цахилгаан барааны эрин үе ард хоцорчээ. Гэхдээ хэрэгтэй юмаа аваарай гээд дугтуйтай мөнгө сарвайх ч бас зөв санаа биш. Хүслийн жагсаалт гаргах нь хэрэгцээнд ойртсон ч гэнэтийн бэлгийг яахин гүйцэх билээ. Тиймээс бэлгэн дээр мөн л санаагаа уралдуулах болох нь дээ. Хүнд нь тохирох, цаг хугацаа өнгөрөх тусам үнэ цэн нь өсөх тийм л бэлгийг сонгох хамгаас чухал.

Гэнэтийн бэлгийг сэдэхдээ анхаарах зарим зүйлс:

  • Гэнэтийн бэлгийн санаа олсон ньэнэгээдхуримлаж байгааг ч, уригдсаныг чтавгүйтүүлж төвөг удаж байгаа бол хэзээ ч гэнэтийн бэлэг болохгүй.
  • Агуу гайхамшигтай санаа байлаа гээд цагаа, эзнээ, газраа хэрвээ олоогүй л болгэнэтийн бэлэг болж чадахгүй.