card

ХУРИМЫН СУРГАМЖ


Хурим хэзээд сайхан болдог. Хуримлагч хосууд болон хуриманд уригдсан хүн бүр, ер хуримтай холбогдсон хэн бүрийн сэтгэл зүрх хуримын тэр өдөр сайн сайхан, эерэг дулаанаар дүүрдэг нь гайхамшигтай юм шүү.

Дэлхий ертөнц, байгаль цаг агаар хүртэл хуриманд эердэг. 

Хэдий ганцхан өдрийн үйл явдал ч нэгэн насных болон дурсагддаг хуримнаас үлдэх сургамж, туршлага гэж мэдээж бий. 

Бүсгүйчүүд хуримын сургамжаа хуваалцаж байна.


 

story-image

Ц. Пүрэвжаргал:

Маш олон үйл явдал зэрэг болдог болохоор зочдын төлөвлөлт дээр зарим хүмүүсийг мартсан байсан. Мөн сонгосон газрын хоол сайн байгаагүй. Магадгүй, өөлье гэвэл жижиг сажиг зүйлс гарч ирэх л байх.  Гэхдээ тэр өдөр үргэлж хамгийн гоёор л дурсагдана.

Д. Эрдэнэсувд Сколэй:

Гэнэт шийдвэр гаргаж яаралтай хуримласан, бас хүүхэд төрөөд удаагүй байсан болохоор тухтайхан дэлгүүр хэсч даашинзаа авах боломж гараагүй. Шууд загвар, хэмжээгээ  хараад  л онлайнаар авчихсандаа харамссан.  Захиалсан даашинзаа өмсөж үзсэн чинь хөхүүл том хөх минь энд тэндээс нь бултайгаад их эвгүй харагдсан. Хуримын даашинзаа заавал өмсч үзэж,  алхаж явж байж авах хэрэгтэй юм билээ шүү.

Мөн зочдын идэх идэхгүй хоол,  хамт сууж болох болохгүй хүмүүсийг их анхаармаар юм билээ.

2-r busgui
story-image

Б. Болормаа:

Хуримын ордоноос гараад орой ресторанд орох хүртэлх хөтөлбөрөө нарийн боловсруулж байхгүй бол зарим зочдын хувьд хийх байхаа олж яддаг. Ялангуяа орон нутгаас ирсэн зочдын хувьд.  Гэрлэх ёслолын ордоноос гараад талбай, Гандан, Зайсан явдаг энэ маршрут хэтэрхий хэвшмэл, уйтгартай, ихэнх зочин ресторанд уулзъя гээд ажил, гэр нь ойрхон бол яваад өгдөг. Гэтэл ялангуяа хөдөөнөөс ирсэн зочдын хувьд хэцүү харагдсан.

Хурим бүр жаргалтай болдог ч их бага хэмжээгээр сургамж заавал үлддэг. Бид таны хуримыг төгс байлгахын тулд хуримаа хийсэн хосуудын туршлагыг сургамж болгон цувралаар хүргэж эхэллээ. Дараагийн цувралаар хуримаа хийсэн эрчүүдийн зөвлөгөөг сонирхоорой.