card

СУРАХАД ХЭЗЭЭ Ч ОРОЙТДОГГҮЙ ШИГ ХУРИМЛАХАД Ч МӨН ОРОЙТДОГГҮЙ...

                               

Канадын Онтарио мужийн Хамилтон хотод өнгөрсөн сард Английн иргэн 60 настай Жон Сколэй, Португали бүсгүй 49 настай Диана Майо нар хуримлажээ. Хуримлагч сүйт хархүү Жон анх удаа гэрлэж байгаа нь энэ. 

Жон эмэгтэй хүнтэй амьдрал зохионо гэж хэзээ ч бодож яваагүй жирийн л европ залуусын нэг. Гэвч хоёр хүүхэдтэй үзэсгэлэнт португали бүсгүйтэй гурван жилийн өмнө танилцсан нь түүний итгэл үнэмшил, олон жилийн ганц бие амьдралыг орвонгоор нь эргүүлжээ. Диана 16 настай охин, 18 настай хүүтэй хэдий ч хүүхдүүдийнхээ эцэгтэй албан ёсоор гэрлэж байгаагүй юм.

                         


“Би хуримын даашинз өмсөж үзэхээсээ өнгөрсөн гэдэгтэйгээ бүр эвлэрчихсэн байсан. Мэдээж, залуу байхдаа мөрөөдөж байсан ч 40 хүрээд энэ мөрөөдөл минь үлгэр болсон л гэж бодож байлаа. Гэтэл одоо ингээд зогсч байдаг. Би маш жаргалтай байна” гэж 49-тэй хуримлагч бүсгүй ярьсан байна.

Хүргэний талыг сүйт залуугийн дүү, монгол эхнэртэй Дэйв Сколэй ахалсан бол хуримын бэргэнүүд нь сүйт бүсгүйн охин түүний сайн найз, эгч нь, мөн даун синдромтой дүү охин нь , хөгшин хадам эгч нь гээд зөвхөн  гэр бүлийн хүрээний гишүүдээ сонгож тэд хамгийн аз жаргалтай бэргэнүүд байлаа. Учир нь тэд ч бас хэзээ ч бэргэн болох боломжгүй, зөвхөн мөрөөдөж л явсан хүүхнүүд юм.