card

Хуримын нөр их ажлын дараа хосуудад хоёулханаа байх сайхан боломж бол бал сарын аялал юм. Бал сараа тэмдэглэж байж л ТӨГС ХУРИМ болдог. Залуу хосуудад санхүүгийн асуудал тулгардаг. Гэхдээ хуримын зардлаасаа гадна БАЛ САРДАА зориулж хуримтлал үүсгэх нь насан туршдаа дурсах нандин дурсамжийг бүтээхэд тустай.

         Насан туршдаа дурсах нандин дурсамжаа бүтээж, бал сараа өнгөрүүлэхэд хамгийн тохиромжтой хямд төсөвтэй, РОМАНТИК газруудтай танилц!

       

      Индонезий зүүн өмнөд хэсэгт байрлах УРЛАГИЙН АРАЛ нэрээрээ дэлхийд алдаршсан гайхамшигт БАЛИ АРАЛ. Хосууд бал сараараа БАЛИ АРАЛ руу аялснаар Улүватү сүмд зочлон, сайхан хайрын домог сонсонгоо байгалийн өвөрмөц тогтоц бүхий далайн үзэмжийг харах болно.

                              

  Азийн номер нэг зугаа цэнгэлийн төв болох Бали арлын алдарт Ватербом /Waterbom/ усан паркад хөгжилдөж, Жинбаран далайн эргийн алтан шаргал элс, сэвэлзүүр салхинд нар жаргахыг харж, лааны гэрэлд далайн хоолны BBQ, Бали арлын үндэсний арааны шүлс асгаруулам будаатай хуурга, тахианы шарсан мөч зооглон үдшийг ер бусын сайхнаар өнгөрүүлэх болно.

                                     

      Жуулчдын сэтгэлийг соронзон мэт татдаг арлын үзэсгэлэнт байгаль, түүх соёлын гайхамшигт бүтээлүүд, соёл урлаг, зан заншилтай танилцана. Мөн Рашаант сүмд зочлон, Кинтамани галт уулын дэргэд байгалийн гоо үзэсгэлэн дунд үдийн хоолоо зооглоно. Балигийн алдарт жүжигчдийн тосгонд Кечак бүжгийг үзэж, дурсгалын зургаа татуулаарай.