card

 


     Хуримаа хийхээр төлөвлөж байгаа хосуудаа энэ амралтын өдрүүдэд буюу 5-р сарын 18, 19-нд CROCUS EVENT HALL-д болох “ХУРИМЫН ӨДӨРЛӨГ 2019” нэгдсэн үйл ажиллагаанд урьж байна.


    Зуны эхэн сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр болж буй энэхүү өдөрлөгийг Crocus Event Hall, хуримын цогц үйлчилгээгээр Монголдоо тэргүүлэгч BRAND MEDIA GROUP, “Монголын Хуримын Үйлчилгээ Эрхлэгчдийн Нэгдсэн Холбоо” ТББ, Hurim.mn сайт хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тус өдөрлөгт хуримын үйлчилгээгээр мэргэшсэн тогтвортой үйл ажиллагаа явуулж буй салбартаа манлайлагч шилдэг 15 байгууллага нэгджээ.  

       Мөн энэ бямба гарагт автомашингүй өдөр тохиож байгаа учир дурлалт хосууд та бүхэн “Crocus Event Hall”-ыг зорьсоноор “ХУРИМЫН ӨДӨРЛӨГ 2019”-д оролцогч шилдэг байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцаж, мэдээлэл зөвлөгөөг нэг дороос цогцоор нь үнэ төлбөргүй авах боломжтой юм.

   “ХУРИМЫН ӨДӨРЛӨГ 2019”-ын бас нэг сэтгэл догдлуулсан хэсэг бол энэ жил хуримаа хийх хосуудаас азтай 10 хосыг шалгаруулж өдөрлөгт нэгдэж байгаа байгууллагуудын нэрэмжит шагналыг гардуулах баярт мөч байдаг. Азтан болсон хосууд хуримынхаа өдөр азын тохиролд хожсон хөнгөлөлтөө эдлэх боломжтой юм.

Хосууддаа зарим нэгэн бэлгээс задлахад:

  • CROCUS EVENT HALL - Хүлээн авалтын захиалгын 20%-ийн хөнгөлөлтийн эрх
  • BRAND MEDIA GROUP  - 2.500.000₮-ийн үнэ бүхий Тансаг зэрэглэлийн чимэглэлийн хөнгөлөлтийн эрх
  • Хуримын №1 гэрэл зурагчин САЙНЖАРГАЛ - 1.000.000₮-ийн үнэ бүхий студийн хуримын гэрэл зураг авхуулах эрх
  • NINJEE & SARAA'S TAILOR - 1.500.000₮-ийн үнэ бүхий Сүйт залуугийн хослол захиалгын эрх
  • “DIVA” хуримын даашинзны салон - 500.000₮-ийн үнэ бүхий Хуримын даашинз, дагалдах хэрэгсэл авах эрх
  • MONBAKERY – 500.000₮-ийн үнэ бүхий Хуримын бялуу захиалгын эрх
  • SOUND OF MONGOLIA - Хуримын зохион байгуулалтын эрх
  • HOTEL 9 – Хагас Lux зэрэглэлийн хосын өрөөний эрх
  • AFRODITA NAIL SALON - Сүйт бүсгүйн маникюр, педикюрийн үйлчилгээ авах багцын эрх

гэх мэт олон бэлгүүдийг “ХУРИМЫН ӨДӨРЛӨГ 2019”-д нэгдсэн байгууллага бүр нийгмийн хариуцлагын хүрээнд хуримаа хийхээр товлосон хосууддаа бэлдсэнийг дуулгахад таатай байна.         

ХАМГИЙН САЙХАН ХУРИМ ТАНЫХ БАЙГААСАЙ ...