card

СҮЙТ ЗАЛУУ ХУРИМЫН ГУТЛАА СОНГОХДОО АНХААРАХ 5 ЗҮЙЛ...

Амьдралдаа ганц удаа хийж байгаа хуримын өдрөө сүйт бүсгүй, сүйт залуу хоёр хоёулаа төгс харагдах хэрэгтэй. Сүйт бүсгүйн хувьд эртнээс  хуримын бэлтгэлдээ ордог.  Харин эрчүүдийн тухайд  костюм, цамц, гутал гээд тоотой хэдэн зүйлээ зөв сонгосон байхад хуримын өдрөө санаа зовохгүй байж болно. Хэдийгээр олон сонголт хийх шаардлагагүй ч хуримын өдрөө тулгаж сонголтоо хийх нь эрсдэлтэй.

Хуримын гутлаа сонгоход анхаарах цөөхөн зүйл байдгийг залуустаа хүргэж байна.


 

Дэгжин сүйт залуу


Гутал сонгоход анхаарах ёстой хамгийн чухал зүйл бол хуримын костюмын өнгө, материалтай хослуулах юм.  Мөн таны сонгосон гутал тэлээ, гадуур хүрэм  зэрэгтэй  тохирсон байх ёстой. Хуримын өдрийн гоёлын гуталны  өнгө нь  гоёлын хүрэн арьстай, эсвэл сонгодог  хар өнгөтэй байж болох ч сүүлийн жилүүдэд цэнхэр өнгө хүч түрэн орж ирсэн.  Мэдээж та гутлынхаа  өнгөнд зохицуулаад  тод өнгийн оймс өмсвөл илүү дэгжин харагдана.  Тэр ч байтугай таны сонгосон гутал цаг, цамц, зангиатай чинь хослох ёстой гэж үздэг. Тиймээс та хуримаасаа өмнө зориуд цаг гарган гутлаа сонгож, өөрийнхөө өдөр эзэн нь болоорой.

 Уламжлалт  сүйт залуу


Хуримыг хатуу ёсоор дагаж мөрдвөл, хүргэн хүү  гоёл чимэглэлгүй ажил хэрэгч гутал өмсөх ёстой гэж үздэг. Жишээ нь, Oxfords, Brogues гэх мэт цэвэр арьсан, хар өнгийн гутал өмсдөг ёс баруунд бий.

Хашир сүйт залуу


Хуримын гутлаа сонгохдоо жил, цаг агаар, байршлыг харгалзан үзээрэй. Жишээ нь та ресторанд хуримаа хийхээр сонгосон бол гоёлын гялалзсан хар лакан ботинк илүү тохирно. Ийм гутал илүү гоёмсог байршилд тохирсон байдаг. Харин та байгальд, хотоос зайдуу хуримын ёслолоо хийхээр сонгосон  бол хэт гял цал биш, энгийн чанартай гутлыг сонгох хэрэгтэй. Залуу минь та хуримынхаа өдөр өмсөх гутлаа сайн судалж, чухал ач холбогдол өгч сонгох хэрэгтэй. Амьдралын хамгийн чухал өдрийн бүх сонголт зөв байх хэрэгтэй.

Ухаалаг сүйт залуу


Хамгийн гол нь таны сонгосон гутал  хөлд тань яг таарсан, биед эвтэйхэн тав тухтай байх ёстой. "Гутал нь барьсан хүнд дэлхийн уудам хамаагүй" гэдэг суут үг байдаг шүү дээ. Хөлд таарсан, биед эвтэйхэн гуталнаас илүү сайхан гутал гэж юу байхав.  Хурим бол богино үйл явдал биш, бүтэн өдөр өмсөнө гэдгээ бодолцож сонголтоо хийгээрэй!  Загварлаг, чанартай, өөрт тохирсон гутлыг хуримынхаа урьд орой сонгочихно гэж бодож байвал эндүүрэл шүү. Тийм учраас сүйт залуу та ч бас өөртөө зав гаргаад дэлгүүр хэсээрэй.

Сэргэлэн сүйт залуу


Өндөр өсгийтэй гуталыг зөвхөн сүйт бүсгүйд зориулаагүй байдаг. Зарим тохиолдолд хүримынхаа өдөр сүйт бүсгүйгээсээ намхан харагдахыг хүсээгүй  залууст гутлын нэмэлт зайлшгүй хэрэгтэй болдог. Ялангуяа ихэнх сүйт бүсгүйчүүд хуримынхаа өдөр өндөр өсгийттэй байдаг учир сүйт залуу та гутал дотроо нууц өндөрлөгч сонгох боломжтой. Энэ нь гаднаас нь хараад огт  мэдэгддэггүй. Харин хуримын өдрөө хэвийн алхахын тулд  өндөрлөгчтэй гуталтайгаа алхах дасгал сайн хийх  хэрэгтэй шүү.  Мөн  зарим дизайнерууд платформтой  гутал санал болгодог. 

         www.hurim.mn сайт энэ удаа сүйт залууст хуримын гутлаа хэрхэн сонгох талаар зөвлөгөө хүргэлээ. Дараагийн зөвлөгөөгөөр хуримынхаа өдөр өмсөх костюмаа сонгохдоо юуг анхаарах вэ? сэдвээр зөвлөгөө хүргэнэ.

       Амьдралын эхлэл хуримынхаа өдрийг аз жаргалтай, өөртөө итгэлтэй өнгөрүүлэхэд  ХАМГИЙН САЙХАН ХУРИМ ТАНЫХ БАЙГААСАЙ уриатай ажилладаг www.hurim.mn сайт танд тусална.