card

2019 ОНЫ ХАМГИЙН ШИЛДЭГ ХУРИМЫН 10 ДУУ

Хайрын дууг хамтдаа сонсох хамгийн сайхан...

2019 ОНЫ ХАМГИЙН АЛДАРТАЙ ХУРИМЫН 10 ДУУ...

  Хосуудад нандин дурсамж дагуулсан, хамтдаа сонсож анхны учрал, анхны болзоо гээд анхны бүхнээ дурсдаг “хайрын дуу” гэж байдаг. Тэдний хувьд хамгийн нандин дурсамж агуулсан дуунд анх танилцахад нь эгшиглэж байсан дуу, анхны болзоон дээрээ хамтдаа сонссон дуу, хуримын дуу, хуримын анхны бүжгийн дуу гээд анхны бүхнийг нь сануулсан дурсамжтай дуунууд багтдаг байна. Хосууд “хайрын дуу”-гаа гэр бүл болсныхоо дараа ч догдлон сонсох дуртай байдаг ажээ.

  Хосууд хуримын дуу, хуримын анхны бүжгийн дуугаа сонгохдоо маш их анхаардаг. Ихэнх хос анхны учралаар нь эгшиглэж байсан дууг хуримынхаа дуугаар сонгодог. Мэдээж энэ нь тэдний хувьд сонсох дуртай, хамгийн үнэ цэнэтэй дуу.

  Хуримынхаа өдөр эгшиглэх дууг, анхны бүжгээ хийх дууг сонгож амжаагүй байгаа хосууд 2019 оны хамгийн алдартай хуримын дуунуудаас сонсоод сонголтоо хийгээрэй

10. Etta James-At last

    1960 онд Блюз дуучин Etta James-ыг алдаршуулсан “At last” жагсаалтын аравдугаарт оржээ. Хожим 2008 онд дуучин Beyonce шинэчлэн дуулсан нь мөн л олон хосын хайрын дуу болсон байна.  Дуртай хувилбараа сонгож хуримын дуугаараа эгшиглүүлэх боломжтой.


9. Lonestar – Amazed

     90-ээд оны энэ дуу нь 2019 оны хамгийн алдартай хуримын дууны есдүгээрт бичигджээ. Lonestar хамтлаг 2019 онд 20 жилийн ойгоо тэмдэглэнэ. Романтик үгтэй энэ дууг та хуримынхаа анхны бүжгийн дуугаар сонгосноор таны хуримын үдэш илүү гал халуун өнгөрөх болно. 


8. James Arthur – Say You Won’t Let Go

     2016 онд шуугиан тарж байсан дуучин James Arthur-ийн “Say You Won’t Let Go” дуу нь хайрын романсаа эхлүүлж байгаа хосуудад төгс зохицох дуунд зүй ёсоор тооцогдож наймдугаарт бичигджээ.


7. Ed Sheeran- Tenerife Sea

     Олон залуусын хайрын элч дуучин Ed Sheeran. Түүний гайхалтай уянгалаг хоолой хуримын үдэш хамгийн тохиромжтой гэнэ. Хуримын шилдэг дууны жагсаалтад түүний гурван ч уран бүтээл багтжээ.  Жагсаалтын долдугаарт орсон дуу бол “Тenerife Sea”  


 

6. Calum Scott- You Are The Reason

     2017 онд зохиогдсон CalumCkott “ You Are The Reason” хэмээх гайхалтай уран бүтээл гарсан даруйдаа хосуудын  сонсох дуртай дууны жагсаалтад хүч түрэн орж ирсэн.  Жагсаалтын зургаад бичигдсэн гайхалтай уран бүтээлийг 2018 онд дуучин Леона Левистай хамтран дуулсан нь бүр ч олон хүний таашаалд нийцжээ.Тэдний дуэт хамгийн төгс хувилбар болж чадсан билээ. 


5. Ed Sheeran- Thinking Out Loud              

       Ed Sheeran бол энэ цаг үеийн хуримын хамгийн шилдэг уран бүтээлчдийн нэг юм. Дэлхийн өнцөг булан бүрт хуримлагч хосууд Ed Sheeran- ний хайрын дуунаас сонгон хуримынхаа өдөр эгшиглүүлдэг байна. Жагсаалтын тавд орсон энэхүү дуу таньд таалагдаж байна. 

4. John Legend- All of Me

Тийм ээ, хуриманд төгс зохицох гайхалтай аялгуу. Дуучин John Legend хайртай эхнэр Chrissy Teigen- дээ зориулсан учир сонсох бүрийд бүхэлдээ хайр мэдрэгдэх нь аргагүй. Та хуримынхаа өдөр хайртдаа тангараг өргөхөд энэ гайхалтай хайрын дуу хамгийн тохиромжтой.

3. Christina Perri- Thousand Years

Урт удаан, аз жаргалтай хайрын бэлэг тэмдэг гэж нэрлэгдээд байгаа дараагийн дууг танилцуулахад таатай байна. Хайртыгаа бодоод сонсоход өөрийн эрхгүй сэтгэл хөдлөх энэ дууг хуримын дуугаараа сонгодог хосууд өдрөөс өдөрт нэмэгдсээр...

2. Elvis Presley- Can’t Help Falling In Love

Элвис Преслигийн энэ дууг платинумаар баталгаажуулсан бөгөөд АНУ-д ганц сая гаруй хувиар зарагджээ. Хайртай хүндээ бие сэтгэл бүхнээ зориулах шиг романтик зүйл үгүйг илэрхийлснээрээ энэ дуу хайртай хосуудын хувьд хуримынхаа өдөр эгшиглүүлэх хамгийн төгс сонголтонд тооцогддог. Энэ дууг хичнээн хос гэрлэлтэндээ ашигласныг тоолж барамгүй. 2017 дуучин Haley Reinhart-ийн шинэчлэлт нь мөн олон хосд таалагдсан байна. Сонгодог хувилбар уу? Шинэчлэлт үү гэдгийг хосуудын сонголтонд үлдээе.

1.Ed Sheeran- Perfect  

       2019 оны хамгийн алдартай хуримын дуу энэ цаг үеийн хайрын шилдэг дуучнаар нэрлэгдээд байгаа Ed Sheeran-ний нэр шигээ төгс төгөлдөр бүтээл “Perfect”.  Анх 2017 онд цацагдсанаас нь хойш хичнээн мянган хос энэхүү дуугаар хайр сэтгэлээ бататгасаныг таамаглашгүй. Цаашид ч мөн олон хосын хуримын дуугаар сонгогдон эгшиглэх бизээ.