card

ХУРИМЫН ҮЗЭСГЭЛЭН-2019 НЭГДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

     Гахай жил гал голомтоо бадрааж хурим найраа хийхээр төлөвлөсөн хосууддаа Монголын хуримын үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбооноос санаачлан 4-р сарын 13,14-ны өдрүүдэд “One event hall”-д “Хуримын үзэсгэлэн 2019” нэгдсэн үйл ажиллагааг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

    Үзэсгэлэнд хуримын чиглэлээр 18 төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг 31 байгууллага нэгдэж хоёр өдрийн турш хуримаа хийхээр төлөвлөж буй хосуудад бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулахын зэрэгцээ амьдралд ганц тохиох хуримаа төгс хийхийн тулд хосууд юуг анхаарах ёстойг мэргэжлийн байгууллагууд албан ёсны эх сурвалжтайгаар өөрсдийн мэдээлэл зөвөлгөөг хосуудад өгсөн нь онцлог байлаа.

  Салбартаа олон жил манлайлж ажилласан мэргэжлийн байгуулгууд нэгдсэн энэхүү үзэсгэлэнг давхардсан тоогоор 1500 орчим залуус ирж сонирхсоноос 2019 онд багтаж хуримаа хийх 930 хос азын сугалаанд бүртгүүлж тэдний дундаас 30 хосыг шалгаруулж хуримын үйлчилгээний эрх бэлэглэжээ.

 

Facebook fage