card

БИД “ХОЛИГЧ”-ОО ЗАДАЛЛАА

Хуримынхаа бэлтгэлийн үеэр хэрэглэх өглөөний цайны жор

Хуримаа төлөвлөж, бэлтгэх үе бол ид шидийн гэмээр мөч билээ. Гэхдээ хэтэрхий их санаагаа зовоож,  эрүүл хооллолтоо орхиж, стрессээ кофегоор тайлж , суудал дээрээ нойргүй хоносон шөнүүдийг чинь эс тооцвол шүү дээ. Энэ бүхэн ямар үр дүнд хүргэхийг та төсөөлж байна уу...?  

Гэхдээ сандрах хэрэггүй дээ. Гэрэлтсэн тунгалаг арьс, хэвийн бодисын солилцоо, сэргэлэн цовоо сэтгэлгээг тань хуримнаас чинь өмнө эргүүлэн авчрах арга бидэнд бий. Тиймээс бид дэлхийд алдартай хоолзүйч мэргэжилтнүүдийн зөвлөгөөг түүвэрлэн нэгтгэж зөвхөн хуримынхаа бэлтгэлийн үеэр өдөр тутамдаа хэрэглэх хосуудын өглөөний цайны жорыг санал болгож байна.Ингээд бид “Холигчоо” задаллаа.


Dairy-Free Tropical Sweet Green

 

½ аяга боловсорсон манго жимс

½ аяга болсон Papaya

½ халбага Turmeric нунтаг

Кокосын тос 2 халбага

5 дусал органик шингэн

Дурын хэмжээтэй ус /350 гр-с хэтрэхгүй/

“Цэвэр өөрчлөлт детокс” програмыг санаачлагч Чарльз Пастерлер "Би арьсандаа анхаарал тавьж буй үйлчлүүлэгчиддээ smoothie жор хуваалцах дуртай" гэж хэлдэг байна. Мэдээж түүний энэ хөтөлбөрийн үр дүнд Пеллер-Белла Хадид, Адриана Лима, Сара Сампайо  нарын гэрэлтсэн тунгалаг царай, гайхамшигт гоо сайхан буй болсон хэрэг. Мөн Чарльз Пастерлер болон түүний хэрэглэгчид жимс жимсгэнэ, цөөн тооны нэмэлт найрлагатай коктейль нь арьсыг сэргээдэг бөгөөд манго, папая зэрэг жимс жимсгэнэ нь витамин С, коллагенаар дүүрэн байдаг, кокосын тос нь арьсыг гялалзуулах, эрүүл өөх тосоор баялаг бөгөөд илүү их жин нэмэхгүйгээр эрчим хүчийг өгдөг, турмерик нь арьсны үрэвслийн эсрэг үйлчилгээтэй гэдгийг дуу нэгтэйгээр хэлж байна.


Smooth Apple Zinger:

1 аяга жижиглэсэн Granny Smith алим

½ аяга жижиглэсэн авокадо

Амьд пробиотик ванилийн тараг ½ аяга

 "Granny Smith” алим нь коллагены үйлдвэрлэлд чухал ач холбогдолтой С витаминаар баялаг байдаг. Мөн энэхүү алим нь их хэмжээний хлорофилл агуулдаг бөгөөд бие махбодоос хорыг зайлуулж, арьсны чанарыг сайжруулахад тусалдаг. Авокадо бол амьд уураг. Энэ бүхнийг амьд пробиотик ванилийн тарагтай хольсноор төгс хослол, хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжигч шидэт хүнс болж хувирна.


Berry Banana Bliss:

½- ¾ аяга самрын сүү

1 жижиг гадил

1/4 аяга хөлдөөсөн бөөрөлзгөнө

1 халбага сарнайн ус

2 амны халбаг гожи жимс

¼ халбага шанцай

⅛ халбага турмерк

¼ аяга буталсан мөс

Мэргэшсэн түүхий хүнсний тогооч Софи Жафе өөрийн бие махбодын эрүүл, тэнцвэрт байдлыг хадгалахын тулд энэ жорыг бий болгожээ. Түүний зөвлөснөөр эдгээр орцыг хүчтэй холигчоор удаан гэгч нь бутлаж аманд тээглэх зүйлгүй болтол нь холих хэрэгтэй.  Шаардлагатай гэвэл мөс эсвэл сүү нэмж болох юм. Энэхүү супер коктейль нь таны арьсанд байгалийн мэт үзэсгэлэнтэй туяа өгөх шим тэжээлээр дүүрэн байх болно.


Banana-Nut Blemish Blaster:

1 аяга самарын сүү

½ жижиг гадил жимс

2 халбага жижиглэсэн самар

2 халбага нэрс

1 халбага жүржийн самар

1 халбага маалингын үр

¼ халбага шанцай

⅛ халбага кардамон

½ аяга мөс

Энэ нь омега-3 тосны хүчлийг их хэмжээгээр агуулдаг бөгөөд цусан дахь глюкоз, инсулины түвшинг барьж үрэвслийн эсрэг үйлчлэн тогторжуулагчийн үүргийг гүйцэтгэдэг байна.


Glowing Greens:

1 атга бууцай

1 өгөөмөр ачаатай Dandelion ногоон

1 ширхэг гадил жимс

1 атга бөөрөлзгөнө

1/2 аяга хан боргоцой

1 халбага Sun Warrior Tocos нунтаг

Наргил модны ус

ModelFIT-ийн үүсгэн байгуулагч, загвар зохион бүтээгч Ванесса Пакер нь дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй загваруудыг бүтээж, хамгийн үзэсгэлэнтэй моделуудад өмсгөж загвараа амилуулах зорилго тавьж ажилладаг. Тэрээр энэ зорилгодоо хүрэхийн тулд  “ногоон” ногоо жимсний бие организмд үйлчлэх үйлчилгээг чухалчилдаг. Ногоон өнгө бүхий ногоо жимс нь бие организмыг хүчилтөрөгчөөр хангаж, арьсны өнгийг сайжруулж, бодисын солилцоог нэмэгдүүлж байдаг гэж загвар зохион бүтээгч бүсгүй онцолжээ. Өндөр агууламжтай антиоксидантууд, Витамин А, С-г зөвхөн энэ коктейль танд бэлэглэнэ.