card

ХОСУУД ХУРИМЫН ТОВОО ГАРГАЖЭЭ

Өдрийн сайныг өнжин хүлээж сарын сайныг саатан хүлээсэн хос залуус энэ жилийг онцгойлон үзэж хурим найраа хийж, Монгол өрхийн тоог нэмэхээр болжээ...

       “Авьяаслаг Монголчууд”  “Voice” зэрэг хамгийн олон үзэгчтэй шоуны хөтлөгч, жүжигчин Анхбаяр хуримын товоо гаргаж, зочиддоо өвөрмөц урилгаа тарааж байгаа сурагтай.  Чамгүй олон кино найруулж кино урлагт хүчээ үзсэн тэрбээр сүүлийн жилүүдэд хамгийн рейтинг өндөртэй шоунуудыг хөтлөх болсон. Амжилттай яваа авьяаслаг залуугийн хайрын эзэн бол “MCS”-ийн Ж.Оджаргалын эгчийн охин Дөлгөөн гэдэг үзэсгэлэнтэй бүсгүй. Тэд хоёр жилийн өмнөөс хамт амьдарч, үрийн зулай үнэрлэн хөөрхөн охинтой болсон билээ. Долдугаар сарын эхээр тэд тэрэлжид нижгэр хурим хийхээр хэдийн бэлтгэл ажлаа хангаж амжжээ.