card

МӨРӨӨДЛИЙН БАЛ САР

“Мөрөөдлийн бал сар”-ыг гайхамшигтай тэмдэглэх боломж дүүрэн байгаа.

    Залуу минь та хайртайгаа бал сараа хэрхэн өнгөрүүлэх талаар ярилцсан уу? 

Ихэнх хосууд Bora Bora-гийн цагаан элсэн дээр нар жаргахыг харангаа kokтейль шимэн хэвтэж, мөрөөдлийн Венецээр гондолатай зугаалж, Grand Canyon-ны цавчим оргил дээрээс ер бусын том улаан наран жаргахыг харж, Флоренцийн сонгодог баримлуудыг үзэнгээ хамгийн жаргалтай үеийнхээ зургийг гэрэл зургийн хальснаа мөнхлөхийг мөрөөддөг байх.
Гэхдээ надад тийм хүсэл байдаггүй гэвэл та бүхэн гайхах байх тийм үү? Миний мөрөөдлийн бал сар юу гээч? Хөвсгөл далайн эрэг дээр хөвөх завинд бид сууж бидэнд зориулсан мини оркестор уянгалаг ая эгшиглүүлээд л, хайрт минь надад зориулж нисдэг тэргээр мянга мянган гал улаан сарнайн бороо оруулж байхдаа надад зориулж бичсэн шүлгээ уншиж өгөөд л ганцхан чамайгаа хайрлан энэ амьдралыг туулах болно гэсэн амлалтаа өгсөн гайхалтай үдэшийг хамтдаа өнгөрүүлэхийг хүсдэг. Энэ л миний мөрөөдлийн бал сар...       
Яг над шиг бүсгүй бүхэн өөр өөрсдийн мөрөөдлийн бал сараа хэдийнээ сэтгэлдээ буулгасан байгаа даа. Залуу минь та хайртайгаа бал сараа хэрхэн өнгөрүүлэх талаар ярилцсан уу?  Та хоёрт тэнгис далайг гатлан тив дэлхийг тойрон бал сараа тэмдэглэх боломж байхгүй ч “Зөвхөн Монголдоо” хайртынхаа “Мөрөөдлийн бал сар”-ыг гайхамшигтай тэмдэглэх боломж дүүрэн байгаа. Бүсгүйчүүд үлгэрийн орныг хүлээдэг юм шүү...