card

BEYONCÉ&JAY-Z НАРЫН ГЭНЭТИЙН БЭЛЭГ: ХУРИМЫН ОЙДОО ЗОРИУЛАН ГАРГАСАН ТЭДНИЙ ЦОО ШИНЭ ЦОМОГ “БҮХ ЗҮЙЛ ХАЙР”

Зарим хүмүүсийн хувьд өнгөрсөн бямба гараг жирийн нэг амралтын өдөр байсан бол дуучин Beyoncé&Jay-Z  нарын шүтэн бишрэгчдийн тухайд тэднийг шоконд оруулсан өдөр байлаа. Учир нь удаан хугацаанд харилцааны хувьд асуудалтай байсан хосууд хамтын шинэ цомог гаргасан юм. Нөгөөтээгүүр 9 дуу бүхий энэхүү цомог нь жилийн турш хайрын сэдэвтэй дуу хүлээсэн хэн бүхнийг баярлуулаад байгаа талаар Brides сайт мэдээлж байна.

 

Өмнө нь Beyoncé 2016 онд гаргасан “Lemonade” цомогтоо, харин Jay-Z 2017 онд гаргасан “4:44” цомогтоо өөрсдийн харилцааныхаа тухай өгүүлсэн дуунуудыг багтааж байсныг уншигч та бүхэн мартаагүй гэдэгт бид итгэлтэй байна.  Харин одоо Beyoncé&Jay-Z  нарын шинэ цомогт багтсан дуунууд тэдний хайр дурлал, гэрлэлтийн тухай, хосуудын дунд гардаг үл ойлголцлын тухай,  хайраас болж хэн хэн нь шархалдаг тухай, харилцаагаа хэрхэн аврах тухай өгүүлж байгаа нь фэнүүдийнх нь хувьд хайрын том туршлага, зөвлөгөө ч болж болох юм. Хосууд өнгөрсөн жил “On the run II” аялан тоглолтоо европт хийж байсан бол энэ зун хойд Америкийг доргиох нь...