card

АРИУН ЦЭВРИЙН ЦААС&ХУРИМЫН ДААШИНЗ

Тэмцээний ялагч 10,000$, хоёрдугаар байр 5,000$, гуравдугаар байр 2,000$ шагналыг хүртдэг байна. 

Ариун цэврийн цаас & хуримын даашинз

           АНУ-ын загвар зохион бүтээгч дизайнаруудын дунд  14 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа ариун цэврийн цаасаар урладаг хуримын даашинзны шилдүүд шалгарлаа.  Энэхүү сонирхолтой тэмцээнд  1500 гаруй хүн ороцлсон байна. Загвар зохион бүтээгчид  ариун цэврийн цаас, цавуу, соронзон хальс, зүү утас зэргийг ашиглан зөвхөн хуримын даашинз урлаж өрсөлддөг энэхүү сонирхолтой тэмцээний сүүлийн шалгаруулалт болж шилдэг 10 бүтээлээ тодруулжээ. Шилдэг бүтээлүүдээс та бүхэндээ танилцуулж байна.

                                     

Цэцэгний худалдагч Рональд Круз энэхүү гайхалтай даашинзыг урлажээ. 

                                   

      Та яг ийм даашинз хийж үзэхийг хүсч байвал танд ариун цэврийн цаас, цаасны цавуу, утас зүү байхад л хангалттай. 

                                    

     Энэхүү гайхамшигтай гүнжийн загварын даашинзыг жүжигчин, дуучин Кари Карлетто соронзон хальс, ариун цэврийн цаас, цавууг ашиглан хийж, өөрөө өмсөн амилуулсан байна. 

                                  

      Жоржиа мужаас ороцлогч Сюзан Николсоны бүтээл. Тэрээр олон жил ороцлож байгаа туршлагатай ороцогч бөгөөд түүний бүтээл жил ирэх тусам улам төгс болж байгаа.

                                  

          Харин энэ бол анх удаа энэхүү тэмцээнд оролцож байгаа Охайо мужын оршин суугч Ча Римын уралсан даашинз. Тэрээр өөрөө даашинзаа өмссөн байна. 

                                    

       Энэхүү тэмцээнд з дахь удаагаа оролцож байгаа дизайнер Аугусто Манзанарес хувцас загварын ердийн бус материалыг ашиглан хувцас урлах дуртай тэрээр "Загвар бол хязгааргүй, дүрэм журамгүй ертөнц" гэдгийг харуулсан бүтээл хийх дуртай. 

                                    

      Иллинойс мужийн Стоктон хотын оролцогч Жюли Хасс энэхүү гоёмсог даашинзыг хөх ягаан өнгийн ариун цэврийн цаасыг ашиглан урлажээ. 

                                   

       Калифорни мужийн дизайнер Франк Казасс нь энэхүү нарийн ширхэгтэй даашинз, малгайг мөн л зөвхөн ариун цэврийн цаасыг ашиглан бүтээсэн. 

                                  

        Хамгийн сүүлийн танилцуулах даашинз бол загвар зохион бүтээгч Донна Винслерийн бүтээл "Хавар" нэртэй загвар. Тэрээр 2015 оны шилдэг бүтээлийн эзэн. Энэхүү корсет загварын даашинз нь гурван давхараас бүрдэх бөгөөд хамгийн гадна давхарга нь торон мэт харагдах байдалтайгаар урлажээ.