card

ХУРИМЫН ӨМНӨХ ДОЛОО ХОНОГТ

Хуримаа болохоос долоо хоногийн өмнө эдгээрийг заавал амжуулаарай...

Аз жаргал, баяр гуниг, айдас түгшүүр давхацсан өдөр хоногууд үргэлжилсээр БҮСГҮЙ МИНЬ таны хурим болоход ердөө долоохон хоног үлджээ. Эмэгтэй хүн гэрлэх санал авсан цагаасаа эхлэж хуримынхаа тухай зогсолтгүй бодож эхэлдэг бөгөөд өмсөх даашинз, үс засалт гээд үнсгэлжингийн мөрөөддөг бүхнийг төсөөлж төлөвлөж мэдээлэл цуглуулдаг байна. Тэдгээр төсөөлөл нь бодит байдалд хэрэгжихгүй болохоор сүйт бүсгүйчүүд стрессдэж эхэлдэг. Гэхдээ санаа зовсноор бүх асуудал шийдэгдэхгүй шүү дээ. Харин ч эсрэгээрээ танд арьс барзайж будаг тогтохгүй байх, хүссэн даашинзаа өмсөхөд саад болох хүсээгүй жин нэмэлт гээд эсрэг үр дүнгүүд илэрэхийг үгүйсгэхгүй.

Амьдралын тань хамгийн том өдөр таныг хүлээж байна. Харин одоо өөрийгөө бэлдэж, сэтгэл санаагаа тайван байлгаж, арьсаа амрааж, өөртөө амралт өгөх цаг нь болжээ.


ХООЛЛОЛТ

"Ээ тэнгэр минь гэж!  Даашинз минь ямар тэнэг харагдуулж байна аа, сарын өмнө ийм байгаагүй шүү дээ" гэж уулга алдаж зогсоно уу? Бүсгүй минь та сүүлийн өдрүүдэд түргэн хоолыг шөнийн цагаар хэдэн удаа идсэнээ бодоорой. Хуримын хувцастайгаа төгс тохирохуйц биеийн галбирыг хадгалахын тулд түргэн хоолны газар болоод хэт хүнд хооллолтоос завсарлага аваарай. Харин түүний оронд салат, жимс жимсгэнэ, үр тариа зэрэг хөнгөн хоол идэхийг хичээ. Мэдээж оройн хоолноос сүүлийн 7 хоног татгалзах хэрэгтэй. Хуримынхаа дараа хүссэн хоолоо хэзээ ч идэж болно шүү дээ.

АМРАЛТ

Энэ ойлголтод маш олон зүйлийг багтааж болно. Гэсэн хэдий ч хурим минь долоохон хоногийн дараа болох гэж байхад тайван байж чадна гэж үү? гэж ихэнх хосууд гайхаж магад. Та дуртай киногоо үзээд, халуун хөөстэй ваннд дарс шимэнгээ нэг үдшийг гайхалтай өнгөрүүлж болно. Энэ нь танд маш том тайвшрал амралт болно. Та сайн амарч чадсанаар таны арьс нүд гээд бүгд хуримын чинь үдэш таныг илүү төгөлдөр харагдахад тусална. Тийм учраас дандаа хуримынхаа тухай бодоод байлгүй нэг үдшийг ч гэсэн энгийн тайван өнгөрүүлэх хэрэгтэй.  

H20

Бүх стрессийг бий болгосноор ихэнх бүсгүйчүүд ус уухыг мартдаг. Хуримаараа гэрэлтсэн сайхан арьстай харагдахыг хүсэж байвал тогтмол цагт тогтмол хэмжээний ус ууж хэвшээрэй. Сүйт бүсгүй минь та хаа ч явсан устай саваа бүү мартаарай. Хэрвээ та ус уухаа мартчихдаг, энэ нь эргээд танд дарамт болоод байдаг бол утсан дээрээ ус уух хэмжээ цаг бүгдийг сануулсан АРР татаж аваарай. Өөрийгөө тайвшруулснаар та хуриман дээрээ гэрэлтэх болно.

ТӨЛБӨР ТООЦОО

Хуримын өмнөх долоо хоногт төлбөр тооцооны асуудлаа шийдэх хэрэгтэй. Үйлчилгээг нь авч байгаа учир, урьдчилгаа төлбөрөө зохих ёсоор нь хийгээрэй. Хурим хийхээс хоёроос доошгүй хоногийн өмнө төлбөрөө бэлдэж, үйлчлүүлж буй байгууллагууддаа төлөх ёстой нийт дүнг тооцоолоорой. Цагаа хэмнэхийн тулд интернет шилжүүлэг хийх боломжтой.

ХУРИМЫН ТАНГАРАГ

Хуримын тангараг гэдэг ариун амлалт юм. Тиймээс та ирээдүйн амьдралдаа ханьдаа юуг амлаж, юуг хийж бүтээхийг хүсэж байна түүнийгээ ирсэн зочдын өмнө аль болох богино энгийн сайхнаар амлах хэрэгтэй. Тангараг өргөх ёслолгүйгээр хуримлана гэж байхгүй. Тийм учраас дор хаяж долоо хоногийн өмнөөс тангаргаа бэлдээрэй. Хайртдаа бас сануулаарай.


   ЭЦЭСТ НЬ ХУРИМ БОЛ ДУРЛАЛТ ХОСУУДЫН АЗ ЖАРГАЛТАЙ МӨЧ...

    ГЭХДЭЭ ХУРИМЫН БЭЛТГЭЛ АЖИЛ ТОЙМГҮЙ ИХ, АЛЬ БОЛОХ СТРЕССДЭХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ.  ТА ХУРИМАА ТӨСӨӨЛЖ БАЙСАНЧЛАН ТӨГС ТӨГӨЛДӨР БАЙЛГАХЫГ ТУЛД ХУРИМЫН ЁСЛОЛ БОЛОХООС 7 ХОНОГИЙН ӨМНӨ ХИЙХ ЁСТОЙ ЭДГЭЭР ЭНГИЙН ЗҮЙЛСИЙГ ЗААВАЛ АМЖУУЛААРАЙ. АМЖИЛТ ХҮСЬЕ!