card

АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДРАЛЫН ЭХЛЭЛ...ЭНЭ БОЛ ХУРИМ

    Жагсаалын үзлэгт мөр зэрэгцэн жагсдаг дүрэмт хувцастай идэр 35 залуу жаргалтай мишээн мөрөөдлийн даашинзаа өмссөн сүйт бүсгүйгээ хөтлөн зогсох ямар сүрдэм бас бахархам байдаг юм бэ?Билэгт сайн энэ өдөр 35 залуу хос нэгэн зэрэг гал голомтоо бадрааж гэр бүлээ батлууллаа. Амьдралд ганц тохиох аз жаргалтай мөчөө тангараг өргөсөн үнэнч нөхөдтэйгээ хамт тэмдэглэх аз завшаан эх орон ард түмнийхээ төлөө эрхэм үүрэг авч тангараг өргөсөн цагдаагийн байгуулгын албан хаагчдад онцгойлон олджээ.

     

       Төв аймаг дахь цагдаагийн газрын 75 жилийн ойг тохиолдуулан  Цагдаагийн ерөний газар 35 алба хаагчынхаа хуримын ёслолыг Гэрлэх ёслолын ордонд өнөөдөр зохион байгууллаа. Цагдаа хүн өвлийн тэсгим хүйтэн, зуны аагим халуун, дүрэлзэн асах халуун гал, шуугин эргэлдэх үерийн ус гээд байгалийн хилэгнэлийн үеэр бас баяр ёслолын үеэр өнөөх л өргөсөн тангарагынхаа төлөө түмэн олныхоо энхийг сахиулахаар ажиллаж байдаг. Тэгвэл өнөөдөр тэдгээр залуус аав ээж, ах дүүгээ баярлуулан амьдралд ганц тохиох нандин мөчөө хамтдаа тэмдэглэжээ. Сайтынхаа мянга мянган уншигчдын зүгээс залуу хосууддаа аз жаргал сайн байхан бүхнийг хүсье.

Text1