card

МЕГАН МАРКЛ ХААНЫ ОРДНЫ УЛАМЖЛАЛЫГ ДАГАХ УУ?

    Их Британийн хунтайж Харри болон Холливүдийн жүжигчин Меган Маркл нарын хурим ердөө хоёрхон хоногийн дараа Виндзорийн шилтгээн дэх Гэгээн Жоржийн сүмд тавдугаар сарын 19-нд болно. Сүйт бүсгүйн хуримын даашинзны сонголтыг улс даяараа хүлээж байгаа. Жүжигчин бүсгүй Холливүдийн жишигээ дагах бол уу? Хааны ордны уламжлалыг дагах бол уу? гэдэг маш сонирхолтой хүлээлт байгаа энэ үед бидний зүгээс хааны ордны сүйт бүсгүйн уламжлалын тухай сонирхолтой мэдээлэл танд хүргэх гэж байна.  

МЕГАН МАРКЛ ХААНЫ ОРДНЫ УЛАМЖЛАЛЫГ ДАГАХ УУ?

     


     Хааны ордны уламжлалд сүйт бүсгүйн хуримын даашинзыг хэт задгай бус даруу байх ёстой гэж үздэг. Хааны сүйт бүсгүй нь урт ханцуйтай даашинз өмсөх ёстой. Энэ уламжлал удаан хугацааны турш мөрдөгдсөөр иржээ. Жишээ нь Кейт Мидлтон Alexander McQueen брендийн загвар зохион бүтээгч Сара буртоны урласан нарийн нэхээстэй торон ханцуйтай даашинзыг өмсөж байсан бол Харригийн ээж Диана гүнж загвар зохион бүтээгч Элизабет Эмануэл түүний нөхөр Дэвид нарын хамтран уралсан урт ханцуйтай даашинзыг өмссөн. Харригийн эмээ хатан хаан II Элизабет 1947 онд хуримлахдаа нэрт загвар зохион бүтээгч Норман Хартнеллийн урт ханцуйтай торгон даашинзыг сонгож байжээ. Хоёр хоногийн дараа болох хуримын ёслолоос Меган Маркл Холливүдийн уламжлалыг дагаж загварлаг дэгжин хуримын даашинз сонгох нь уу? Эсвэл хааны ордны уламжлалыг дагаж урт ханцуйтай даруухан даашинз өмсөх үү? гэдгийг мэдэж болно.


 

 


    Олны дунд байгаа таамаглал гэвэл Меган Маркл  хааны ордны урт хугацааны уламжлалыг дагаж мөрдөх нь эргэлзээгүй гэж үзэж байгаа юм. Учир нь гэвэл Гэгээн Жоржын сүмийн урдуур алхахад сүйт бүсгүйн даашинз задгай байх нь зохимжгүй учир даруухан уламжлалт загварыг сонгосон байх магадлалтай. Меган Марклын өмсөх хуримын даашинзыг Виндзорын шилтгээнд хадгалж байгаа бөгөөд одоогоор хэнээр урлуулсан ямар загвартай гэдгийг онцгойлон нууцалж байгаа. Олны хүлээлтийг үүсгээд байгаа даашинзыг хатан хаан II Элизабет л харсан байна. Учир нь гэвэл сүйт бүсгүйн өмсөх даашинзын зөвшөөрлийг зөвхөн хатан хаан II Элизабет олгодог байна.