card

13 ЖИЛИЙН ТУРШ ЦУГЛУУЛСАН ХАМГИЙН ЖАРГАЛТАЙ АМЬДРАЛЫГ БҮТЭЭХ ГЭРЛЭЛТИЙН 20 ЗӨВЛӨГӨӨ

   13 жилийн өмнө хуримаа хийсэн, гэр бүлийн сэтгэл сулдаач мэргэжилтэй Эшли болон түүний гэр бүл хосууддаа зориулж дараах зөвлөгөөг өгчээ. Энэ бол тэдний бүхий л цаг хугацаанд баримталдаг зарчим, мөн хуримтлуулсан туршлага юм. Ихэнх хосууд, магадгүй бүх хосууд гэрлэхээсээ өмнө өөрийгөө хянах боломжгүй тийм том догдлолтой байдаг гэдэгт бид эргэлзэхгүй байна. Хамтын амьдрал эхлэхэд бүх зүйл үргэлж одоо байгаа шигээ жаргалтай сайхан байхгүй байж мэдэх юм. Хэрэв, тийм үе тохиолдвол хосууд минь шантралгүй, бие биедээ урам хугаралгүй байх нь гэр бүлээ аврах, харилцаагаа авч үлдэх том гарц гэдгийг хэлье. Тиймээс энэхүү зөвлөгөөг хуримын өдрөөсөө өмнө заавал хамтдаа уншаарай. Тэгээд бие биедээ чин сэтгэлийн амлалт өгөөрэй.

       Сэтгэл зүйч Эшли хэлэхдээ, “13 жилийн өмнөх хуримынхаа тэр өдрөөр аялавал, бид залуу, бас зоригтой, дэврүүн, гал халуухан хайрандаа шатаж байлаа. Үнэхээр халуухан байсан шүү.  Бурхан минь гэж! Үүний зэрэгцээ тэр үед бидэнд ойр дотныхон маань амьдралын тухай маш ухаантай зөвлөгөөнүүдийг өгч байлаа. Бид “амжилттай гэрлэлтийн” нууцыг атгасан тэдгээр хүмүүсийн зөвөлгөө тусламж, амьдралыг, гэрлэлтийг үзэх үзлийн ачаар тулгарсан бэрхшээл, жаргал зовлонгоо даван туулж байсан, байсаар ч байна. Заримдаа бид өөрсдийн алдаанаасаа суралцах хэрэгтэй болдог. Ингээд бидний олон жилийн туршид бусадтай хуваалцаж цуглуулсан гэр бүлийн хамгийн сайн зөвлөгөөг хүргэж байна. Хэрвээ хосууд харилцаандаа доорх 20 зарчмыг хэрэгжүүлбэл гэр бүлийнхээ туулах бүх өдрийг яг л гэрлэлтийнхээ тэр өдөр шигээр мэдэрсээр байх болно гэдгийг амлая.” гэсэн юм.

13 ЖИЛИЙН ТУРШ ЦУГЛУУЛСАН ХАМГИЙН ЖАРГАЛТАЙ АМЬДРАЛЫГ БҮТЭЭХ ГЭРЛЭЛТИЙН 20 ЗӨВЛӨГӨӨ

Хуримын өдрөөсөө өмнө заавал уншаарай...

1.      Юу ч тохиолдсон хоёр биенээ үнэнчээр хайрлахыг сонгох. Хайр бол мэдрэмж биш харин амлалт юм.

2.      Үргэлж нэгнийхээ утасны дуудлагад хариулж байх. Боломжтой бол гэр бүлтэйгээ хамт байх үедээ утсаа унтрааж хэвшээрэй.

3.      Хамтдаа байх цаг хугацааг нэгдүгээрт тавь. Бие биедээ хамгийн их цагаа зориулаарай.

4.      Таны гэрлэлтийг бэхжүүлэх найз нөхдөөр өөрсдийгөө хүрээлүүл. Хувийн сонирхол зан чанараа дарангуйлахын тулд таныг уруу татдаг хүмүүсээс өөрийгөө чөлөөл.

5.      Хуримын өдрөө өөрсдөдөө үргэлж сануулж бай. Хүнд хэцүү цаг үе тохиолдоход ч хоёр биенээ гэсэн хайр чинь ямар агуу байсныг сануулахын тулд дурсамжийг тань хадгалах гэрэл зураг, видео бичлэг өөр юу ч юм тэднийгээ ямар ч тохиолдолд нандигнан хадгалж байгаарай.

6.      Асуудалд, та хоёрын алинд ч хувийн ялалт, ялагдал байхгүйг санаарай. Аливаа шийдвэр нь та хоёрыг хамтад нь аварна. Эсвэл хамтад нь унагаах болно.

7.      Бие биенээ зоригжуул. Зөвхөн хайрт тань л таныг хамгийн хүчирхэг болгож чадна.

8.      Идэвхтэй бэлгийн амьдрал. Үүнгүйгээр гэр бүлийн харилцаа хүчирхэг байх боломжгүй билээ.

9.      Салалт л 50:50 хувь байдаг. Гэрлэлт 100:100 байх ёстой шүү. Гэр бүлийн харилцаа бүгдийг хоёр талд хуваах биш хоёр талаас нийлүүлэх үйл явц.

10.  Бусад хүмүүсээс суралц, гэхдээ та амьдралаа  хэн нэгнийхтэй  харьцуулах хэрэгтэй гэсэн үг огтхон ч биш шүү. Таны амьдралд бусад хэнийхтэй ч харьцуулшгүй цор ганц.

11.  Бие биенээсээ юуг ч нуухгүй байх. Нууц бол хосуудын харилцааны гол дайсан.

12.  Бие биедээ худлаа ярихгүй байх. Итгэл бол аз жаргалтай гэр бүл оршин тогтнох бат суурь юм.

13.  Хэрвээ та алдаа гаргасан бол түүнийгээ хүлээн зөвшөөрч эелдгээр, хүлцэнгүйгээр, хүндэтгэлтэйгээр уучлалт гуйж сураарай.

14.  Бие биедээ хүлээцтэй байж, буулт хийж сураарай. Ямар зүйлийг хэзээ хэрхэн хэлэх ухаан хосуудад хэрэгтэй.

15.   Хүүхдүүддээ өөрсдийнхөө харилцаагаар үлгэрлэ. Хөвгүүдээ ирээдүйд сайн нөхөр болгохын тулд, харин охидоо ирээдүйд сайн эхнэр байлгахын төлөө өсгөөрэй.

16.  Хоёр биенийхээ хамгийн том дэмжигч нь болоорой. Хамгийн том шүүмжлэгч байхыг танаас бусад нь хийх болно.

17.  Хайртыгаа бусдад муугаар хэлэх, эсвэл цахим ертөнцөөр хамаг амьдралаа дэлгэхийг өөрсдөдөө битгий зөвшөөрөөрэй. Ийм зүйлс бусдын олз болдог.

18.  Үргэлж бие биедээ өөрсдийнхөө дотоод сэтгэлийг уудалж байгаарай. Таны хайрт бол таны хамгийн сайн сэтгэл зүйч  юм шүү.

19.   Тохиромжтой цагт нь харилцаандаа шинэ хандлага, эерэг өөрчлөлтүүдийг хийж байгаарай. Хүмүүс нэгэн хэвийн байхыг хүсдэггүй шүү дээ.

20.  “Төгс гэрлэлт” гэдэг нь ямар ч үед бие биенээ орхилгүй хамтдаа байдаг төгс бус хүмүүсийн нийлэмж байдаг юм шүү.