card

.

 

 

 

 

ХАЙР АЗ ДАГУУЛДАГ


Та зөвхөн мөрөөдлийн хуримаа хэрхэн дурсамж дүүрэн өнгөрүүлэхдээ л анхаар. Бусдад нь мэргэжилтнүүд санаа тавих болно

 

 

.

 


        Төсөөлж байна уу? Та ямар ч үнэ төлбөргүйгээр хайрттайгаа хуримаа хийнэ гээд боддоо. Гайхамшигтай бэлэг биш гэж үү. Ийм сайхан боломжийг хосууддаа буй болгохоор Brand Media Group-с бүтээлч санаачлагыг дэвшүүлж, хуримын үйлчилгээ эрхэлдэг бусад шилдэг байгууллагуудаа уриалан нэгэн зорилгын дор нэгтгэж чадсан байна. Тэд 2017 онд бүтэн 40 сая төгрөгийн төсөвтэй тансаг хуримыг азтан болсон хосууддаа зориулан зохион байгуулсан бөгөөд хуримлахад шаардлагатай бүхий л бэлтгэл, үйлчилгээг BRAND MEDIA GROUP, EXA STUDIO, ARCO VALENO, BUTTERFLY, NARUMI MAKE UP STUDIO, URAN NAIL STUDIO, NOMIN MOTORS, ETNO SALON, MON BAKERY тэргүүтэй байгууллагууд бүрэн хариуцжээ.

       Хэрвээ хийж чаддаг зүйлээ бусдын тусын тулд хийж өгвөл эерэг үр дүн заавал гардаг гэдгийн нотолгоо болж хуримын салбартаа тэргүүлэгч эдгээр залуус нэгдэн улсынхаа аз жаргалтай гэр бүлийн тоог ийнхүү нэгээр нэмсэн юм..

         Ингээд энэ супер бэлгийн эзэд болсон азтай хосын хурим хэрхэн болж өнгөрснийг бүгдээрээ үзэцгээе.

 


      2017 оны V сард тэд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хуримаа хийхээр төлөвлөж буй залуу хосуудын дунд 40 сая төгрөгийн үнийн дүн бүхий хуримын үйлчилгээ үзүүлэх итгэмээргүй өндөр хонжвортой сугалаат уралдааныг зарласан бөгөөд зөвхөн “2017 онд хуримаа хийхээр төлөвлөсөн байх” гэдэг маш энгийн шалгуурыг сугалаанд оролцогч хосууддаа тавьсан байна.

      Энэ дашрамд, тун удахгүй 2018 оны 05-р сарын 19, 20-ны өдрүүдэд ONE EVENT HALL-д болох “ХУРИМЫН ҮЗЭСГЭЛЭН 2018”-д  хуримаа хийхээр төлөвлөж байгаа бүх хосуудаа урьж байна. Энэхүү үзэсгэлэнгээс та бүхэн хуримын бүх төрлийн үйлчилгээ эрхэлдэг мэргэжлийн байгууллагуудын зөвлөгөө мэдээллийг нэг дороос цогцоор нь авах боломжтой юм. Мэдээж энэ удаад ч бас хуримын үйлчилгээ эрхлэгч шилдэг байгууллагуудын зүгээс 2018 онд хуримаа хийхээр төлөвлөсөн хосууддаа зориулсан томоохон гэнэтийн бэлгүүдтэй гэдгийг дуулгахад таатай байна.