card

ОДДЫН ХУРИМЫН АНХНЫ БҮЖИГ /Цуврал №2/

Пол Маккартни шинэхэн дурлалт бүсгүйдээ зориулсан хайрын дуун дээрээ хуримын анхны бүжгээ хийжээ...

     Нүд баясгаж, сэтгэл догдлуулсан гайхам бүтээлүүдийн эзэд, бидний шүтэн биширч хайрлаж хүндэлж явдаг оддын хайрын түүх, тэдний сонголт, романтик болзоо гээд бүгд маш сонирхолтой. Хайртай жүжигчин маань хуримаа хийх талаар мэдээ сонссон тэр мөчөөс бид хамт догдолж хүлээж эхэлдэг. Хаана хийх бол? ямар даашинз өмсөх бол? хуримын анхны бүжгийн сонголт нь гээд бид тэднээс дутахгүй санаа тавьдаг байх аа / хэхэхэ/ Тэр дундаа хуримын анхны бүжгийн сонголт бүр ч сэтгэл догдлом.  

        Амалсан ёсоороо оддын хуримын анхны бүжгийн сонголтыг үргэлжлүүлэн танилцуулж байна. Хайртай жүжигчнийхээ сонголтыг сонсоорой...

    Холливудын жүжигчин Channing Tatum, Jenna Dewan Tatum нар 2009 оны 7 сард гэрлэсэн. Тэд анх “Step Up” киноны үеэр уулзаж түүнээс хойш болзож эхэлжээ. Тэдний хуримын бялуу олон тансаг амттай, цайз шиг хэлбэртэй байсан нь ирсэн зочдод маш их таалагджээ. Алдартай хосууд хуримын анхны бүжгээ "Somewhere Over the Rainbow" дээр бүжиглэжээ. 


Text1

     Бидний танилцуулж байгаа дараагийн хос Холливудын хамгийн гайхалтай хосуудын нэг Женнифер Анистон, Жастин Терукс нар юм. Тэдний хурим 2015 оны хамгийн дуулиантай хуримаар шалгарч байсан. Алдартай хосуудын хуримын анхны бүжгийн сонголт тун сонирхолтой. Цацагдсан даруйдаа 1 тэрбум 133 сая хүний хандалтыг авч чадсан Австралийн дуучин Sia-гийн хамгийн шилдэг бүтээл “Chandelier”.


Text2

       Кейт Мосс,Жейми Хинки нарын хурим 2011 оны долдугаар сарын нэгэнд болж байжээ. Тэдний учирсан түүх их сонирхолтой. Кейт Мосс анх нөхөр Жеймигийнхээ зургийг хараад ямар дажгүй залуу вэ гэж бодож байсан гэдэг. Удалгүй дотны найз нь тэднийг танилцуулжээ. Танилцсанаасаа хойш бүтэн дөрвөн хоног огт салалгүй хамт байсан хосууд тун удалгүй Тайланд руу амрахаар явжээ. Амарч байх үедээ Жейми Кейтд гэрлэх санал тавьж байжээ. Кейтийн хуримын даашинз зууны шилдэг даашинзны тоонд зүй ёсоор багтдаг бөгөөд дотны найз дизайнер John Galliano нь урлаж өгчээ. Мэдрэмжтэй хосуудын хуримын бүжгийн сонголт Roxy Music-ийн  "If There Is Something


Text3

    Битлз хамтлагийн гишүүн Пол Маккартни Нью-Йоркийн чинээлэг өв залгамжлагч Ненси Шевелл нар Лондон хотноо 2011 онд хуримлажээ. Тэд хуримын ёслолоо ойр дотны цөөхөн найз нөхдөө урин цомхон тэмдэглэсэн гэдэг. Цомхон болсон хуримын ёслол Маккартнигийн Лондон дахь гэрт болсон хүлээн авалтаар үргэлжилжээ. 69 настай Маккартни 51 настай Ненси Шевелл нар 4 жил болзсоны дараа ийнхүү хуримласан. Пол Маккартни шинэ сүйт бүсгүй Ненси Шевеллдээ зориулж “My valentine” дуугаа зохиож хуримын анхны бүжгээ энэхүү гайхалтай дуун дээрээ хийж байжээ. 


Text4

        Бүх цаг үеийн хамгийн алдартай хосуудын нэг бол яах аргагүй George Cloony Amal Alamuddin  нар. Тэдний хурим 2014 оны 9 сарын 27 нд болж байлаа. Тансаг Итали хурим ямар байдгийг эргэн сануулсан тэдний хурим хэсэгтээ л ам дамжин яригдсан. Олны хайрыг татсан хосууд хуримын анхны бүжгээ Nora Sagal-ийн “Always” дуун дээр бүжиглэж байжээ.


Text5