card

SHANINA SHAIK БОЛОН GREGORY ANDREWS НАРЫН ГАЙХАМШИГТ ХУРИМ

Энэ хаврын хамгийн цуутай хуримын нэг...

      Үгүй байлгүй дээ... гэж дуу алдмаар гайхамшигт хурим саяхан болжээ. Тэд Багамын арлуудын нэг Eleuthera-д IV сарын 28-нд хуримласан байна. Хэний тухай яриад байна вэ гэж үү? Найман наснаасаа моделийн гараагаа эхлэж, Австралийн “Намайг супер модел болгож өгөөч” телевизийн  реалити шоуны ялагч болсноор олонд танигдсан модел Shanina Shaik болон GQ сэтгүүлд нийтлэгдсэнээр “Дэлхийн хамгийн эрэлттэй” гэж тодорхойлогдсон DJ Ruckus нарын тухай.

     Хосууд 2015 онд Coachella хөгжмийн наадам дээр учирснаас хойш холбоотой байсаар сүүлийн найман сарын турш болзсоны эцэст гэрлэх шийдвэрт хүрчээ. DJ залуу хайрт бүсгүйдээ гэрлэх санал тавихын тулд Багамын арал дахь гэртээ Shanina болон түүний ээжийн хамт зул сарын баярыг тэмдэглэхээр төлөвлөсөн байна. Ингээд тэдний дүрслэн ярьснаар “болор мэт тунгалаг далайн эрэг” дээр Лоррайн Шварцын гайхамшигт бөгжнүүдээс сонголт хийлгэж гэрлэх саналаа тавьжээ. Харин энэ тухай Shanina дурсаж ярихдаа "Тэр дуртай бөгжөө сонгохыг надаас хүссэн, харамсалтай нь би зөвхөн нэгийг нь сонгож чадсан юм" гээд инээмсэглэжээ. /Та бүхэн Shanina-ийн үзэсгэлэнт инээмсэглэлийг мартаагүй биз дээ./


 

story-image

      Ийм романтик гэрлэх саналын дараагаар тэд хуримаа Багамын арлууд дээр хийхээр шийдэцгээжээ. Харин тэдний сонгосон Eleuthera арлын давуу тал нь гайхамшигтай орчныг бүрдүүлэх газарзүйн байрлал байсан бөгөөд нөгөө талаас сүйт бүсгүй бүхий л насаараа далайн эрэг дээр хуримаа хийхийг мөрөөдсөн нь биелэлээ олсон хэрэг юм. Мэдээж хэрэг тэдний “халуун орны халуухан” хуримын ёслолыг хийхийн тулд мэргэжилтнүүдээс бүрдсэн маш том баг тэдэнд туслаж ажилласныг хосууд талархан хэлсэн байна.

      За ингээд бүгдээрээ Shanina Shaik болон Gregory Andrews нарын арал дээрх хуримаар зочилцгооё!

   Та сүйт бүсгүйн  Ralph & Russo даашинзыг хараад дээд зэргээр догдлох нь гарцаагүй.

 

 

     Хосууд найз нөхөд, гэр бүлээ амралтын өдрөөр баярынхаа цайллагад урьжээ. Баасан гарагийн үдэш наран шарлагын газартай талбайд оройн зоог барьсан байна. Тэр үдэш модел бүсгүй Zimmermann-ы урт ханцуйтай гоёмсог даашинзтай байсан  бол сүйт залуу баярын цэцгэн чимэглэлтэй тохирсон өнгөлөг цамц өмсчээ.

Text2

 

 

 

 


Хуримын өмнөх үдшийн зоог барих хэсгийн орчныг тохижуулахдаа хосууд өнгөт палитрыг сонгосон  ба хулсан эвхдэг сандал, зэгсэн дэвсгэр нь энгийн  боловч төгс сонголт байсан бөгөөд арал дээр ургадаг цэцэгсийн өнгийг дагуулан улбар шар, ягаан өнгийн цэцэгсээр ойр орчмыг чимэглэсэн байна.

 

 

 

 

 

 


Зочид оройн зоогны дараа “тики” бамбар, дэнлүү, элсэн дээрх суудлууд бүхий наран шарлагын газарт тухалсан байна.

Чухал өдрөөрөө сүйт бүсгүй гэрч бүсгүйчүүдийнхээ хамт бэлэн болжээ. Түүний хуримын гэрч бүсгүйчүүд далайн эрэг дээрх хуриманд тохируулж өвөрмөц байдлаар хувцасласан байна.

Сүйт бүсгүй зургаан өнцөгт хэлбэртэй, цагирган дагуул чимэглэл бүхий Lorraine Schwartz-ийн сүйн бөгж зүүсэн бөгөөд харин өндөр өсгийтүүдын хувьд түүний дотны найзууд хуримын бэлэг болгож эдгээр дур булаам туфлийг бэлэглэсэн байна. Shanina энэ тухай хэлэхдээ “Тэд надад олон гайхамшигтай сонголт санал болгосны эцэст хуримын даашинзад минь яг тохирох цор ганц Aquazzura –г олж авсан. Харин хуримынхаа бүжигт Jimmy Choo-г сонгосон” гэжээ.

story-image

     

 

     Харин сүйт бүсгүйн даашинзны тухайд гэвэл түүнийг мөрөөдлийн даашинзаа өмсөхөд нь гэр бүлийн дизайнерууд болох Ralph & Russo нарын бүтэн найман сарын хөдөлмөр шингэжээ. Бүсгүй энэ тухай хэлэхдээ “Би хуримын даашинзаа энгийн, дэгжин, бохемихиан стиллээр төсөөлж байсан. Үр дүн нь юу байсан бэ гэж үү? Нарийн нэхээс тор бүхий торгомсог мөрөөдлийн даашинз минь бий болсон. Яг л миний хүсэж байсан шиг... “ гэжээ.

Сүйт бүсгүйн даашинзны арын хэсгийг хар даа... Үзэсгэлэнтэй биш гэж үү. Даашинзыг урласан Ralph & Russo нар хэлэхдээ “Shanina  халуун орны наран шарлагын газар төгс зохицсон даашинзтай болохыг хүсэж байсан” гэжээ. Харин одоо энэ зургийг хараал “төгс”-өөс ч илүү бүтээл болсныг нь уншигч та бүхэн мэдэж авлаа.

Сүйт залуугийн гэрчүүд түүнийг илүү тодотгосон дэгжин хослолоор ижилсэж, DJ залуугийн дүр төрхийг улам бүр тодотгожээ.

Хосууд зочиддоо хурим болох орчинд зохицож хувцаслах энгийн  “dress code” заасан бөгөөд хамгийн бяцхан зочид ч үүнд нэгдсэн байна. Далайн эрэг дээр болсон хуримын ёслол бүхэлдээ мод, ногоон ургамал, ногоон гэрэл чимэглэл бүхий засалттай байжээ. Тэдний хуримыг "Rev Run" хэмээн алдаршсан эцэг Joseph Simmons адисласан байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Хуримын ёслолын үеэр сүйт бүсгүйн сэтгэл хөдлөл дээд цэгтээ байсан бөгөөд тэрээр "Би маш их сандарч, сэтгэл хөдлөж, дотор минь бүхэлдээ баяр баясгалангаар дүүрч байна. Бид энэ өдрийг удаан хугацааны турш мөрөөдөж хүлээсэн. Хууль ёсны эхнэр, нөхөр боллоо гэж хэлэхийг хүлээж тэсэхгүй нь” гэжээ.


 

Ёслолын дараа гэрчүүд үдэшлэгрүү явцгааж байгаа энэхүү зурагт Zimmermann-ны гоёмсог загварууд илүү тод харагдаж байгааг та бүхэн анзаарч байна уу? Харин шинэхэн гэр бүл анхны бүжгэндээ Alina Baraz-ийн “Electric” хөгжим болон Michael Jackson-ыг "Remember Time" миксийг сонгосон байна. Энэ сонголт яагаад тэдний хувьд чухал байсныг сонирохвол Shanina хэлэхдээ “Бид болзож эхэлснийхээ дараахан Австралид ажил ихтэй маш завгүй цаг хугацааг өнгөрөөж байсан. Грег надад гайхамшигтай цэцгийн баглаа бас сэтгэлийн үгтэй мэндчилгээ илгээгээд “Хоёр биендээ хамгийн чухал нь байгаа энэ цаг хугацаа, энэ мэдрэмжээ чи минь санасаар байна уу? Би чамайгаа маш их санаж байна гэж хэлсэн юм. Тэр цагаас хойш Remember Time бидний дуу болсон” гэжээ.

Тэдний үдшийн зоогонд далайн гаралтай хоол, тахиа, хясааны мах голлосон зууш тэргүүтэн байсан ба Мумм оргилуун дарс, Дон Лулио тикила уух зүйлсийнх нь сонголтонд бахтсан бол энгийнээс энгийн сүүн кремт давхар бялууг сонгосон нь тэдний хуримын өнгө төрхөд төгс зохицсон байна.

Энэ бол тэдний хуримын төгсгөлийн хэсэг буюу үдшийн зоогны дараах үдэшлэг. Бахамын багт наадмын бүжигчид, мөн сүйт залуугийн гэнэтийн бэлэг  үдшийн оргил хэсэг нь гэж хэлж болох юм. Сүйт залуу DJ RevRun, DJ Kiss, DJ Politik нарын нөхөдтэйгөө шөнөжин гайхамшигт сэтүүдээ тоглосон нь хуриманд ирсэн зочдыг доргиожээ.