card
story-image

ХУРИМЫН БЯЛУУНЫ БЯЦХАН ТҮҮХ

Хатан хаан Элизабет, Грэйс Келли, Диaна гүнж нарын хуримын бялуу ямар байсныг харцгаая

      1930 оноос эхлээд одоог хүртлэх хуримын бялууны хэв маяг хэрхэн өөрчлөгдсөн нь уншигч таны сонирхлыг татах болов уу... Бидний мэдэх “хуримын бялуу” нь эрт үеийн угсаатнуудын уламжлалаас үүсэлтэй. 18-р зууны эхээр эртний Ромд сүйт бүсгүйн дээрээс талх үйрүүлэн цацлаж хосуудын сайн сайхан, элбэг дэлбэг амьдралыг билэгддэг байжээ. Мөн хуримын бялууг өмнө нь сүйт бүсгүйн бялуу гэж нэрлэдэг байсан бөгөөд энэ нь хуримлагч хосуудын гарал угсаа, нийгмийн байдлын илэрхийлэл болсоор иржээ.

     Харин давхар бялууны тухайд гэвэл дундад зууны үеэс үүссэн байна. Тухайн үеийн хэв маяг бүхий хуримын бялуу нь Францад хамгийн алдартайд тооцогддог төдийгүй одоо ч үнэ цэнээ хадгалсаар байна.

     Мэргэжилтнүүдийн хэлснээр товчхондоо энгийн, байгалийн чимэглэл бүхий сүүн кремтэй бялуунууд энэ жилийн трэнд болж байна. Харин одоо хатан хаан Элизабет, Грэйс Келли, Диана гүнж нарын хуримын бялуу ямар байсныг хамтдаа харцгаая.