card

ХУРИМЫН ДААШИНЗНЫ ХУВЬСАЛ

Бүтэн зууны турш

      Сүйт бүсгүйн даашинзны өнгөрсөн 100 жилийн түүхийг та яг одоо үзэх гэж байна. 1900-аад оны эхээр  бараг 3 метр түүнээс ч урт торон гивлүүр, 1920 онд эмнэлгийн ажилтных шиг толгойн гоёл, 1930 онд холливууд стайл, 1940 онд гивлүүрийн сувдан чимэглэл, 1950 онд мөр цээж, ханцуйн хэсгийн үзэсгэлэнт тор, 1960 онд Грэйс Келли стайл, 1970 онд хагас босоо, битүү зах, 1980 онд Диана гүнжийн стайл, 1990 онд мөр нь ил гардаг энхрий загвар, 2000 онд цэцгэн хэлхээ хуримын даашинзнуудын гол онцлог байжээ. Харин одоо илүү энгийн, илүү минимал, илүү эрхэмсэг...