card

.

 

 

 

 

.

ХУРИМАА АМЖИЛТТАЙ ДАВАН ГАРАХ НУУЦ

“Амин тос” таны хуримыг аврагч супер баатруудын тоонд зүй ёсоор багтана
 

       Дин дон! Манай сайтад бэлэг ирлээ.

Үнэрийн увдисын талаар та өмнө нь сонсож байсан уу? Би л хувьдаа энэ ойлголттой “Perfume” киногоор анх танилцаж байлаа. Цэвэр байгалийн үнэр хүний бие эрүүл мэнд, сэтгэн бодох чадвар, сэтгэл хөдлөлд эерэгээр нөлөөлдөг нь гайхамшигтай. Амьдралын чухал шийдвэр, үйл явдлуудад үнэрийн увдис ч бас чухал нөлөөтэй болохыг эрдэмтэн судлаачид тогтоосон байна.

Бидэнд энэхүү нийтлэлийг илгээсэн Ж.Эгшиглэн бүсгүй “амин тос” түүний увдисыг сонирхон судалж, амьдралдаа амин тосны нөлөөтэйгөөр олон эерэг өөрчлөлтийг бий болгосон “Тосчин” бүсгүй юм. Тэрээр цахим ертөнцөд "Амин дусал", "Амин тос" фэйсбүүк групп, "Тосчин ээж", "Young living Moнголд" фэйсбүүк пэйжийг ажиллуулж залууст зөвлөгөө мэдээллийг хүргэдэг бөгөөд түүний хувьд гэр бүлийн харилцаа,  шинэ хүнээ угтах гээд амьдралынх нь хамгийн чухал мөчүүдэд амин тос үргэлж дэм болсон байна. Ингээд “Тосчин” бүсгүйн хуримаа хийхээр төлөвлөж буй залуу хосууддаа зориулж илгээсэн дараах бэлгийг задалж байна.


Уучлаарай, бэлгээ задлахаас өмнө танд товчхон ойлголт өгье!

   “Essential Oil” буюу Эссэншл Ойл-г ихэвчлэн хүмүүс "эфирийн тос" гэж нэрлэдэг. Эссэншл/Essential гэдэг тэмдэг нэрийг Монгол хэл рүү хөрвүүлэхэд "үндсэн, гол, зайлшгүй, хэрэгтэй, амин, үнэт" зэрэг утгуудтай. Үүнээс, "Амин тос" гэдэг нэршлийг илүү мөн чанартай нь нийцэж байгаа гэж үзэж байна. Учир нь амин тос нь ургамлын  цэвэр охь, шим шүүс юм.

Эх сурвалж: “Амин тос” фэйсбүүк групп

 

Онцгой өдөр хүртэл...

     Хуримын бэлтгэлд яах аргагүй маш их цаг орно. Даашинзны сонголтоос эхлээд том жижиг шийдвэрийг гаргах, харьцуулах, сонгох, тооцоолох ажлууд дуусахгүй мэт. Хуримын өдөр ойртох тусам илүү сандарч, стресстэх зүйл бишгүй тохиолдоно. Бэлтгэл ажлаас зугтаах боломжгүй ч, энэ үеийг даван туулахад өөрийгөө хайрлах цаг төлөвлөгөөндөө шигтгэхгүй бол яав ч болохгүй!

       Иог, бясалгал хийх эсвэл хааяа спа-д алжаал тайлах нь үр дүнтэй гэдгийг бүгд мэдэх ч ихэнх хүмүүс мэдэхгүй өнгөрөөдөг энгийн зүйл юу гээч? Энэ бол байгалийн цэвэр амин тоснууд ашиглан өөрийгөө хайрлах дадал юм. Ердөө амин тосны найрлагатай цацлагаар хүссэн үедээ өөрийгөө сэргээх, эсвэл завгүй өдрүүддээ алжаал тайлах тос үнэртэхэд хэдхэн хоромд стресс тайлагдаж, амар амгаланг мэдрэх боломжтой.

     Үнэндээ бидний ядаргаа юунаас болдог гээч? Олон зүйлсийг зогсоо зайгүй бодож тархи толгойгоо амраахгүй байснаас бид маш их ядардаг. Тэгвэл Young Living Inspiration, Envision гэх мэт амин тоснуудыг ашиглан урам зориг шинэ санаа болон төсөөлж буй зүйлээ амин тос ашиглан бэлтгэлийн явцдаа өөрийгөө дэмжээрэй. 


 

“Өмнөх шөнө”....

Энэ өдөр хуримын өдөр шигээ маш чухал. Орой болохоос өмнө эртхэн бэлтгэл ажлуудаа амжуулж бие болон тархиа амраахыг хичээгээрэй.

Тайвшруулах гэр-спа бүрдүүлэхдээ:

  • намуухан зөөлөн ая тавина.
  • диффюзертээ Peace&Calming амин тосыг дусааж анхилуун сайхан үнэрт бие, сэтгэл, оюунаа амраана.
  • Ванны давсандаа энэ амин тосноосоо хэд дусааж хэвтвэл бүрэн амарна.

Орондоо орохдоо Lavender, Peace&Calming эсвэл Stress Away амин тосноос хөлийн уландаа дусааж массаж хийгээд унтаарай. Мэдээж сэрүүлгээ тавихаа мартаж болохгүй.


 

 

 

story-image

Хуримын өдрийн зайлшгүй туслагчид...

       Хуримын өдөр гар доороо юуг ойр байлгавал зохистой вэ? Мэдээж салфетка, шархны лент, уруулын будаг гэх мэт нэн хэрэгцээтэй зүйлс байхаас гадна дараах анхилуун увдист туслагчдыг санал болгож байна. Хуримын баяр баясгалан, аз жаргалыг дээд хэмжээнд мэдрүүлэх Joy амин тосыг сүйт бүсгүй  үнэртэй усны оронд хэрэглэвэл маш ялдам үнэртэхээс гадна хором бүхнийг аз жаргалтай мэдрэхэд туслах болно. Харин сүйт залуус, эрчүүдэд зориулсан Shutran амин тосоор өөртөө итгэх итгэл, эр зоригоо нэмээрэй!

      Энэхүү өдрийг Peppermint амин тосгүйгээр ч төсөөлөх аргагүй. Амьсгалаа сэнгэнүүлэхээс эхлээд ядрах, нойр хүрэх, толгой хүндрэх үед сэргээн ачаалалтай өдрийг эрч хүч дүүрэн давна. Гэдэс хямарвал ч хэрэглэчихнэ шүү дээ! Үүр цайхаас эхэлж үдшийн бүрийг хүртэл үргэлжлэх хуримын өдрийн төгсгөлд хайрт хосууд маань Sensation массажны тосоор бие биеийнхээ алжаалыг тайлан массаж хийж романтик шөнөө эхлүүлбэл ямар вэ? Энэхүү тосонд орсон цэцэгсийн анхилуун үнэрийн увидас хайрлах мэдрэмжийг ихэсгэж халуун дулаан орчныг бүрдүүлдэг.


Хуримын бэлтгэл, хуримын өдөр гээд хосуудад санаж зохицуулах ажил маш их ч гэлээ дурлалт хосууд маань хэт ядраад, эсвэл хэт стрессдвэл “хамгийн сайхан” өдрөө сэтгэл хангалуун өнгөрөөхөд хэцүү учир алхам тутамдаа цэвэр амин тоснуудаар өөртөө дэмжлэг үзүүлээрэй!

Агуу хайр, хязгааргүй их аз жаргалыг хүсье!