card

ХАМГИЙН САЙХАН ХУРИМЫН ДААШИНЗУУД /Цуврал №1/

Ээ бурхан минь, мөрөөдөл чинь биш гэж үү?

             Тэдний зарим нь урт, зарим нь маш богино, зарим нь дэжин, зарим нь энгийн л загвартай ч тухайн цаг үедээ бүсгүйчүүдийн мөрөөдөл нь байсаар ирсэн. Би юуны тухай яриад байна гэж үү? Мэдээж хуримын даашинз. Хамгийн гоёмсог хуримын даашинзны тухай ярихдаа Уэльсийн гүнж, Кэмбрижийн охин, Грэйс Келли нарын хуримыг төгс болгосон тэр “сайхан амьтдыг” мартаж болохгүй л дээ. Хэрвээ энэ онд та хуримаа хийхээр төлөвлөж байгаа бол та өмнөх онуудын шилдэг даашинзуудыг үзэхэд илүүдэхгүй болов уу, магадгүй танд гайхалтай шинэ санаа төрүүлэх ч юм билүү. За сүйт бүсгүй минь “нүдээ хужирлах”-даа бэлэн үү?

 

Кэйт Аптон


Вог /Vogue/ сэтгүүлийн нүүр царай Кэйт Аптоны өмссөн энэхүү даашинз нямбайлан нэхсэн торгон ханцуй, үзэсгэлэнт торон гивлүүрээрээ онцгой. Мөн түүний энэ даашинз хуримынх нь атмосфертэй төгс зохицож байсан гэдэг.


 

Миранда Керр


1956 онд Монакогийн хунтайж Рэйнертэй хуримлахдаа өмссөн Грэйс Келлигийн "биширмээр" даашинзаас санаа авсан Victoria's Secret сахиусан тэнгэрийн Haute Couture Dior хуримын даашинзыг Dior-ын захирал Мариа Гразиа Чиури бүтээсэн. Сараана цэцгэн наамалтай Керрийн торгон даашинз маш нууцлагдмал загвартай. Тэрээр урт хүзүүний ухлаадас, бүтэн урт ханцуйтай энэхүү даашинзны талаар хэлэхдээ "Битүү даашинз нь цэвэр ариун, нууцлаг мэдрэмжийг илтгэдэг. Би загварын талаар их нээлттэй, чөлөөтэй ханддаг байсан. Гэхдээ одоогоор миний загварын хэв маяг бага зэрэг хумигдаж байна. Керр үлгэрт гардаг шиг даашинз өмсөхийг хүсч байгаагаа хэлсэн нь энэ даашинзыг хийх  сэдлийг төрүүлсэн. Дашинзыг хийх үйл явц миний хувьд энгийн атлаа сэтгэл догдлом туршлага болсон.”  гэсэн байна.


 

 

 

Пиппа Мидлтон


Пиппа Мидлтоны хуримын даашинз бол загвар зохион бүтээгч, Гилле Диконы бүтээл юм. Үнэндээ Дикон мэргэжлийн ур чадвараа энэ даашинзны ар хэсэгт илүүтэйгээр шингээсэн байна. Загвар зохион бүтээгч нэгэн хэвийн, уламжлалт, гялалзсан хээнцэр хэв маягаас татгалзаж илүү энгийн илүү бодит байдлыг бүтээлдээ тусгасан байна. Бүхэлдээ нэхсэн гоёмсог тор бүхий энэ даашинзны ард сувдаар чимэглэсэн гивлүүр, харин дор нь  Маноло Блахникийн туфль нуугдсан байжээ


 

 

Кейт Босворт


Кейт Босворт 2013 онд Майкл Польштэй гэрлэж, найз нөхөд, гэр бүлийнхээ хамт Монтана мужийн Пилипсбүрг хотод хуримын ёслолоо хийсэн байна. Тэрээр Оскар Де Ла Рентийн 8 фут урт, 16 футын өргөнтэй, мөр нь ил гардаг загвартай даашинз өмсөж урт торон гивлүүр зүүсэн байжээ.


 

 

 

Маргетита Мисонион


Төрсөн нутаг Брунелло дахь Santa Maria Annunciata сүмд тэрээр гэрлэжээ. Сүйт бүсгүйн найз Жиамбаттиста Валли түүнд Missoni торгон, нэхмэл хээ болон цэцгийн элемент бүхий урт ханцуйтай даашинзыг санал болгосон байна. Хамгийн сайн найзын зөвлөгөө ёсоор болжээ.


 

 

Энн Хэтвэй


Энн Хэтвэй 2012 онд Адам Шулмантай гэрлэж, Калифорни мужийн Big Sur-т нар жаргах үеэр хуримын ёслолоо хийсэн байна. Жүжигчин бүсгүй торгомсог хатгамал, гоёл чимэглэл бүхий Верентиногийн хуримын даашинз өмсөж, гоёмсог урт гивлүүр зүүжээ.


 

 

 

Нэнси Шевелл


Пол Маккартни, Нэнси Шевелл нар 2011 оны 10-р сарын 9-нд Лондон хотын Old Marylebone таун холлд гэрлэсэн билээ. Сүйт бүсгүй түүний бэр Стеллагийн урласан гоёмсог даашинзыг өмссөн байна.


  Энэ хүрээд гоёмсог даашинзнуудын тухай нийтлэлдээ дуусгая. Гэхдээ үргэлжлэл бий...