card
story-image

СҮЙТ БҮСГҮЙН ГИВЛҮҮР ЯМАР УЧИРТАЙ ВЭ?

Цэвэр ариун сэтгэл, дотоод гоо сайхныг үүрд хайрлах баталгаа

Цэвэр ариун сэтгэл, дотоод гоо сайхныг үүрд хайрлах баталгаа     

       Ингэхэд... сүйт бүсгүйн гивлүүр ямар учиртайг та нэг удаа ч болов бодож үзсэн үү? Хуримын тухай бичихэд хэд хэдэн зүйл үнэхээр анхаарал татсаны нэг нь сүйт бүсгүйн гивлүүр.

       Эртний Грект сүйт бүсгүй хуримынхаа үеэр муу ёрын сүнснээс хамгаалагдахын  тулд улаан гивлүүр зүүдэг байснаас энэ бүхэн үүсэлтэй юм. Грек сүйт бүсгүйн улаан гивлүүр зузаан материалтай, битүү байсан нь үзэгдэх орчинд нөлөөлж байсан тул ёслолын үеэр бүсгүйг ирээдүйн нөхөрлүү нь сүйт бүсгүйн аав чиглүүлж, хүргэж өгдөг байжээ. Үүнээс үүдэн “Охиноо өгөх ёс” бий болсон байна.

      Нөгөө талаас сүйт залуу бүсгүйнхээ гадаад үзэмжид бус зөвхөн түүний дотоод гоо үзэсгэлэнг үүрд хайрлах чин үнэнч сэтгэлийн баталгаа болгож хууль ёсоор эхнэрээ болгосны дараа сүйт бүсгүйн гивлүүрийг сөхдөг учир ч бий.

        Олон шашинд гивлүүр бол даруу байдал, бурханы өмнө хүндэтгэл хүлээсний шинж тэмдэг, сүйт бүсгүйн нөхөртөө очихоос өмнөх цэвэр ариун байдлын илэрхийлэл  болдог байжээ.