card
story-image

ХУРИМЫН УРИЛГАА ХЭРХЭН БИЧИХ ВЭ?

Таны зүрх сэтгэлээс гарах бүтээл ...

         Энэ тухай гүүглээс хайж үзтэл хэд хэдэн шүлэг, бас ерөөлийн үгийг олж уншлаа л даа. Гэхдээ танд илүү онцгой зүйл хэрэгтэй. Энэ удаад хуримын урилгыг зөвхөн агуулга талаас нь ярьж байгааг битгий мартаарай. Урилга тань таны хуримыг төлөөлөх хамгийн том элч гэдгийг анхаарч бичих үг бүртээ сэтгэл зүрхээ шингээгээрэй. 

            Та хуримын урилгатаа юу ч гэж бичсэн бай дараах элементүүдийг орхиж болохгүйг анхаарах хэрэгтэй.

story-image

Хэний зүгээс...     Хэний зүгээс энэ хуримыг хийж буй тухай мэдээлэл, товчхондоо хуримлагч хосуудын овог нэр.

Урьж байна...       Хуриманд ирэхийг урьсан утга бүхий гол өгүүлбэрээ та юу ч гэж зохиомжилж болно шүү.

Хэзээ...       Магадгүй та холоос зочид урьж буй бол тэдэнд амжиж ирэх цаг хугацаа хэрэгтэй болно. Тиймээс энэ мэдээлэл чухал шүү.

Хаана...     Таны хурим болох газрыг зарим зочид сайн мэдэхгүй байж болох тул тухайн газрын албан ёсны нэршлийг бичихийн хамт байршлыг нь илүү нарийн тогтоосон бяцхан хөтөч зургийг урилгатаа дагалдуулахаа бүү мартаарай. 

story-image

Дрэсс код...          Зарим тохиолдолд хуримыг тань онцгой болгоход зочдын жигд хувцаслалт ч хамаарна. Хэрвээ тийм бол энэ тухай мэдээллийг урилгын баруун доод буланд байрлуулаарай.

Онцгой мэдээлэл...   Уламжлалт хэв маягтай хуриманд энэ мэдээллийг тусад нь дугтуйлж хуримын урилгатай хавсаргадаг. Гэхдээ тийм биш бол урилга дээрээ ч энэ тухай бичиж болох юм. Онцгой мэдээлэлд хуримын хөтөлбөр, зохион байгуулалттай холбоотой зарим анхаарах зүйлсийг багтаана. За ингээд л боллоо.